Victory`s Blog

Archive for June, 2007

Protected: Miss Universe 2007

Posted by Victory on June 29, 2007

This post is password protected. To view it please enter your password below:


Posted in зүгээр л ... | Enter your password to view comments

Jimmy Adja

Posted by Victory on June 27, 2007

561168884_e7c417cc83_t1.jpgБага байхад кинотеатрт Энэтхэг кино нэг хэсэг их гарч нөгөө халтар царайт киноноос дутахгүй үзэгчдийг байлдан дагуулж байсан үе энэтхэг киног дуу танецгүйгээр төсөөлөхийн биш би нөгөө дуу хууранд уяраад үзэх гэхээр том хүний кино гээд үзүүлэхгүй тэгээд л яахав уйлаад эгчийнхээ хормойноос зүүгдсээр байгаад дагаж очоод үзчихнэ театр луу уйлж ороод буцаад уйлаад л гараад ирдэг байж билээ . Тэгээд одоо хүртэл санаанаас гардаггүй нэг дуу байдаг юм Жими Жими Аджа Аджа
гээд л …

Posted in зүгээр л ... | 3 Comments »

Jimmy Adja

Posted by Victory on June 27, 2007


Posted in сонсох дуртай дуунууд | 2 Comments »

Protected: Chocolate

Posted by Victory on June 25, 2007

This post is password protected. To view it please enter your password below:


Posted in мэдүүштэй | Enter your password to view comments

Эвтэй байцгаая /уриалга/

Posted by Victory on June 20, 2007

mgl.gifhttp://www.mglclub.com/data/index.php–ээс эх хувийг нь авав.


Яг юунаас эхэлснийг мэдэхгүй ч манай монголчууд жалга довоороо хэрэлддэг байснаа, аймаг сум, нутаг нуга, яс гарлаар ялгаран хэрэлдэх болж дараа нь эр эмээрээ ялгарч байх шив дээ. Энэнд сэтгүүлчид ч чамгүй их нэмэр болж хоорондын хэрүүлийн зуучын үүргийг сайн гүйцэтгэж байснаа одоо төрөл бүрийн сайтын форум, хэлэлцүүлгийн булангууд энэ үүргийг гүйцэтгэх болсон байна.Сүүл сүүлдээ энэ ажилдаа бүр мэргэшиж, шинжлэх ухаанч байр суурьнаас хандах болжээ.

Одоо больцгоое оо. Яахав эр эм алинд нь ч, үндэстэн ястан хэнд нь ч, тэгээд нийгмийн зүтгэлтэн, од, урлаг, спортын хэн нь ч байлаа гэсэн алдаж онож, задарч завхарч яваа хэсэг бүлэг аль ч нийгмийн үед байдгаараа л байна, сайн сайхны төлөө тэмүүлж яваа нь ч байж л байгаа. Ой мод урт богино, олон хүн сайн муу гэдэг биз дээ. Тэгэхээр бүгдээрээ өөрсдөөсөө эхлээд гэгээлгээр сэтгэж, нэгэндээ сайн сайхныг хүсч, тус болдоггүй юм аа гэхэд ус болохгүй явцгаая, тэгээд эвтэй байцгаая.

Бодоод байхад манай монголчуудыг ингэж хагалгах бутаргах ажиллагаа цаанаасаа явуулгатай байхаа. Нутаг нугаас нь эхлээд төр засгийн өндөрлөгүүдийг хооронд нь үймүүлж, хээл хахуульд автуулан дараа нь ард түмний хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийг зориудаар нэр төрийг нь гутааж, бидний бахархан дуурайх зүйлийг үгүй хийж байх шиг байна. Тэгээд сонин сэтгүүлээр манай хамаг л үнэт цэнэтэй нийгмийн нандин сэтгэлгээг үгүй хийж эр эмээр нь задлан бутаргаж байх шиг байна.
Тэгж эх орноо элгэн саднаа ард түмнээ гэх бахархлыг нь үгүй хийж орхиод талын нэгээр цөлж дараа нь манай орныг эзлэх гэсэн хятадын бодлого байх.Шар сонинуудын гол хийж байгаа ажил бол ерөөсөө тэр шүү дээ.

Хэн сайн явна тэрийг элдвээр хэлж тэр хүний ажил амьдарлыг ч алдуулж нийгмийн сэтгэлгээг ч эвдээд.Бодоод үз л дээ. Дөнгөж 18-20 хүрч яваа охидыг одоо бүгдийг нь янхан мэт ойлголт төрүүлчихээд байна. Гэтэл энэ нас чинь тэгж хүнийг ашиглах арга хэлбэр эзэмшичихдэг нас мөн үү, энэ охидууд зан чанар нь төлөвшсөн байгаа юу, алдаа оноогоо таних насанд хүрсэн үү гэх мэтийг бодоод үз.Бүгд тийм мэт сэтгэгдэл нийгэмд тогтчихоор бусад нь гэсэн ингэж л явах ёстой юм ойлгоод алдаад байна.

Мөн хүмүүсийн хэрэглээг хэт өндөр байлгах шаардлагыг хэвлэл мэдээллээр өгөхөөр мөнгөгүй хэд нь бусдын хэрэглэдгийг хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болж энэ нь цаашид харамсаад барахгүй алдаа хийхэд хүргэж байгаа ш дээ .
Өөр нэг тод жишээ бол хэн нэр алдарт хүрнэ тэр заавал янз бүрийн хэл аманд орно. Тэгээд тэдний ааш энэ хэл амнаас болж эвдэрч байгаа жишээ зөндөө байна.
Нуршсан бол уучлаарай, одоо цөмөөрөө өөр өнцгөөс бусдыгаа өөлөхдөө биш яагаад энэ хүн юун дээр алдчихав гэдгийг нь харж, алдсан нэг найз нөхөрөө татаж авч, бие биенээ түшцгээе ээ.

Эвтэй байцгаая.
Тэгээд энэ сэдвээр ярилцая, яавал дээр вэ, бид яах ёстой вэ, саналаа бичицгээгээрэй
Хүндэтгэн ёслов.

Posted in санал бодол | 4 Comments »

Protected: Ээжүүд буруу зуршилаасаа болж хүүхдээ чих булагтах өвчнөөр өвчлүүлдэг байна

Posted by Victory on June 15, 2007

This post is password protected. To view it please enter your password below:


Posted in зөвлөмж | Enter your password to view comments

Меssages

Posted by Victory on June 11, 2007

Утас утаснаас дамжин ирдэг мessage–уудээс

Хэн хэндээ үнэнч бол

Хайр гэж тэр

Хэн хэнийгээ мартахгүй бол

Дурсамж гэж тэр

Хэн хэнээ хүлээвэл

Итгэл гэж тэр

Хэзээд хамт амьдарвал

Жаргал гэж тэр

~~~~

Тэнгэрээс би од гуйхгүй

Т энэгээс би ухаан гуйхгүй

Тэнгисээс би сувд түүхгүй

Тэнгэрлэг чамаасаа би зөвхөн хайр л хүснэ

~~~~

Мөнгөн саранд хүслээ шивнэж

Мянган мичдийг зүүдэлж хоноорой

Өглөө бүрийг инээмсэглэн угтаж

Өөртөө итгэлтэй амьдралыг туулаарай

~~~~

Hавчис бүжиг хийгээд чамд гуниг төрвөл

Найз нь чамайгаа санаж байна гэж бод

Нартай өдөр шувууд дуулан жиргэвэл

Надад чи дутаад чимээ өглөө гэж бод

Би чинь чамдаа хайртай

~~~~

Тэвэр дүүрэн сарнай

Сэтгэл дүүрэн итгэл

Итгэл дүүрэн харц

Нүд дүүрэн баясал

Нүүр дүүрэн инээмсэглэл

Зүрх дүүрэн хайр

Дэлхий дүүрэн инээд бэлэглэе

~~~~

Дуулж бай гэж…

Дурлаж бай гэж…

Уучилж бай гэж…

Уярч бай гэж … андуудаа энэхүү 4-н мөртийг араас нь гүйцээгээд өгөөрэй

~~~~

Заяа заяагаа дагасан тавилан гэж байснаас

Зайгүй дотно сэтгэлд хагацал гэж үгүй

~~~~

Сайхан чамаасаа салах нь хэцүү

Салсан хойноо санах нь хэцүү

Сэтгэл зүрхээ нуух нь хэцүү

Сэргэлэн нүдийг чинь сонсох нь хэцүү

~~~~

Өглөө бүрийг мандах нартай угтана

Өдөр бүр од шиг гялалзаж

Амьдрал чинь хайраар бялхаж байг хайрт найз минь

~~~~

Тэнгэрт түгэх 1000–1000–н одод

Зөвхөн чамайг бүүвэйлэг

Тэнгэрлэг хайрын бурхад

Зөвхөн чамайг адислаг

Зүрхэндээ хайрлах хайрт чинь

Зөвхөн чамайг зүүдлэг

~~~~

Хөх цэнхэр өнгөө сольж

Хөвөн үүлс бараан болжээ

Та ч гэсэн гэрлээ унтрааж

Тавтай сайхан амраарай

Posted in зүгээр л ... | 9 Comments »

Африкийн Baboon гэх зэрлэг догшин сармагчин

Posted by Victory on June 9, 2007

ТВ–үзэж байтал дээхэн мэдээгээр Японд ой модноосоо оргож зайлсан сармагчингууд төв рүүгээ орж хүмүүсийн идэж байгаа зүйлийг булаах, дэлгүүр лүү орж хүнсний зүйл хулгайлж зугтах , машин луу дайран орж дээрэмдэх зэргээр нүүрэндээ баг өмссөн дээрэмчдээс дутахгүй осолтой болсон , хохирогчид ч ихээхэн нэмэгдсээр байгаа талаар үзлээ . Тэднийг үзэж байхад их аймаараа гэнэт гэнэт хаа нэг талаас үсэрч гарч ирээд л гарт байсан ууттай, тортой идэх юм юу л байна шүүрнэ хашгирч уурлавал урдаас зодчихгоод аймаар шүднүүдээ яржийлгаад гөө мөн аюултайг нь яана.

Үүнтэй уялдуулан гайхамшигт ан амьтан , жигүүртэний орон болох Африк орны Baboon хэмээх харгис хаан догшин сармагчны тухай бичье гэж бодлоо. Энэхүү сармагчингууд нь 30-50 илүү толгойгоор сүрэглэн амьдардаг ба туулай болоод, амьтадын нялх зулзагаар хооллодог бөгөөд идэх идэхдээ цадсан хэрнээ сэтгэл нь цадахгүй хэтэртлээ иддэг бас болоогүй ээ тайван суугаад иднэ гэж байхгүй идэх юмыг нь булаагаад авчих гэж байгаа юм шиг ухаан жолоогүй гудархыг нь харвал яааг мангас л гэсэн үг .

Төрөлхийн балмад зэрлэг энэ сармагчинтай амьтан ч бай , хүн ч бай нүдний харц тулгарах л юм бол амаа маш томоор ангайн, өөрийн яралзсан аймаар шүднүүдээ товойлгон үзүүлж байгаад тухайн амьтны нүд рүү харангаа шууд довтлон дайрч догшиноор уралцан зодолдоно мөн хүнтэй харц тулгарсан тохиолдолд адил шууд л нүүр нүүдгүй маажиж , үсэрч авиран зодон нүдэх зэргээр балмадаар авирладаг дамшиг байгаа юм.

Харин тэрхүү аюулаас мултрахын тулд харцаа буулгаад доошоо бөхийгөөд суучих юм бол гэнэт дайрч давшилахаа болин юу ч болоогүй юм шиг дөлгөөн болчихно тэгээд тухайн хүнээс холдохгүй тэгэж байгаад их муу санаатай яаах нуу гэсэн байртай эргэж тойроод, сонжиж харангаа дөхөж ирээд суучихна. Хэсэг байж байгаад гэнэт сармагчингйин нүд рүү хялайж харвал шууд үсрэн дайрч ирж байгаан турсага чинь тэгэнгүүт нь тэр даруй харцаа буулгавал дайралтаа зогсоогоод дахин дөлгөөн болчих байгаан нүдний шил зүүгээд нүд рүү нь харвал яаах ч үгүй гөлийчөөд харин нүднйи шилээ авангуут дайраад л гэсэн шиг аймшгийн шүдээ ярзайлгаад үсрээд ирнэ хэ хэ ёоох ёоох ёстой хөгжилтэй хэрнээ осолтой тоглоом .

Хэрэв хаа нэгтээ хээрийн сармагчинтай тааралдах үедээ нүд рүү нь эгцэлж харалгүйгээр идэх зүйл өгөөд холхон шиг байх нь аминд өлзийтэй шүү.

Африк гэснээс нээрээ ном, зурагт, киноноос л харж байсан тэр л байгалийн сайхан , үзэсгэлэнт араатан жигүүртэн амьтадыг амьдаар нь 1-метрийн зайнаас харахынсан гэж … онцолж арсланг, анаашийг за за санаж явбал бүтэх байлгүй сажилж явбал хүрэх байлгүй овоохон хэдэн бор юм л асуудал байна даа …

Posted in сонин хачинаас | 3 Comments »

Үнэгүй юманд нугасгүй гэж

Posted by Victory on June 8, 2007

http://www.gogo.mn/ -сайтаас Мобиком–ийн гар утас руу үнэгүй SMS бичих аятайхан боломж байна журмын нөхдөө нэг туршаад үзээрэй .

Posted in Мэдээлэл | 3 Comments »

Монгол брэнд Монгол блог

Posted by Victory on June 6, 2007

_48_banjig_mdm1.gif Монгол программистуудын үүсгэн байгуулсан Banjig блог нь өөрийн өвөрмөц өнгө шийдэлтэйгээрээ олон хүмүүсийн талархлыг хүлээж буй бөгөөд монгол хэрэглэгчдэд зориулсан тусгай боломжуудыг агуулахаар хөгжүүлэгдэж буй юм байна. Блог эхлэн бичихээр зэхэж буй та эх хэл дээрээ өөрийн гэсэн имижийг шингээсэн сайттай болох боломжтой боллоо . Банжиг блогийн талаар илүү дэлгэрэнгүй бичсэн бичилгийг дор хүргэе.
http://blog.banjig.net/

http://blog.banjig.net/help.php?what=help&help=164


bblog.gif Мэдээллийн технологийн эрин зууныг интернэт, и-мэйл, вэб сайтгүйгээр төсөөлөх аргагүй болсонтой хэн ч маргахгүй бизээ. Төрийн болон бизнесийн байгууллагууд бүгд л вэб сайтын ач холбогдолыг өндөрөөр авч үзэн вэб сайттай болцгоож байна. Тэгвэл хувь хүн ч гэсэн өөрийн гэсэн вэб сайттай байхад юу нь болохгүй гэж. Энэ боломжыг Banjig.Net-ийн зүгээс нийт монголчууддаа олгож байна. Магадгүй бизнесийн байгууллагууд ч гэсэн үнэ төлбөргүйгээр вэбтэй болох боломжыг алдахгүй бизээ…

Энэ бол Banjig.Блог буюу Bblog.mn юм. Манайхны зарим нь энэ юу гэсэн үг болохыг мэдэж байгаа гэхдээ ихэнх нь мэдэхгүй байж магадгүй. Юутай ч энэ нь хүн бүр өөрийн гэсэн вэб сайттай (огт үнэ төлбөргүйгээр шүү) болох боломж юм гэж ойлгоход буруудахгүй.

Блог (Blog) гэдэг нь “Web log” гэсэн үгийн товчлол юм. Блогийн гол ач холбогдол нь албан байгууллагаас эхлээд хувь хүн ч гэсэн хэвлэн нийтлэгч болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та вэб сайт буюу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж өөрийн дуу хоолойгоо монголдоо төдийгүй дэлхий даяар цацна гэсэн үг.

Нэгэнт вэб сайттай болж байгаа бол вэбийн хаяг буюу домэйн нэртэй байх хэрэгтэй. Bblog.mn-ний хувьд энэ нэр нь http://www.танынэр.bblog.mn хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл та өөрийн вэбийн нэрийг бодож олоод bblog.mn-ний өмнө байрлуулахад л болно. Мөн вэбээ байрлуулах талбар хэрэгтэй, үүнийг вэб хостинг гэдэг. Үүнийг та бараагаа байрлуулахын тулд дэлгүүрийн лангуу түрээсэлдэгтэй зүйрлүүлэн ойлгож болно. Гол ялгаа нь огт төлбөр төлөхгүйд л байгаа юм.

Та блогтой болсноор онлайн сонин, сэтгүүл гаргаж байх, ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж байх, нийгэмд болж бүтэхгүй байгаа болон болж байгаа зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн сонирхолын дагуу бусдад хэрэгцээтэй мэдээлэл хүргэж байх (төрөл бүрийн зөвлөгөө гэх мэт) мөн түүнчлэн өдрийн тэмдэглэл хөтлөж байх ч боломжтой. Мөн бизнесийн зорилгоор ашигласан ч болно.

Хамгийн гол нь блог дахь бичлэгүүдээ та өөрөө хэний ч оролцоо хяналтүйгээр байнга хянаж, удирдаж байх боломжтой удирдлагын системтэй байна. Үүнийг Вэбийн агуулгын удирдлагын систем буюу CMS гэдэг. Энэ нь ямар нэгэн техникийн мэдлэг шаардагдахгүйгээр маш хялбараар өөрийн Вэб сайтыг удирдах боломж олгодог.

Блог дээр ямар нэгэн агуулга оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэг гэх мэт мэдээллийн олон төрлийн хэлбэрүүдийг оруулах боломжтой байдаг. Мөн блогууд дээрх гол зүйлүүдийн нэг нь блогыг уншигчид өөрсдийн сэтгэгдэлээ үлдээх боломж юм.

Нэгэнт л өөрийн гэсэн вэб сайттай болж байгаа учир түүнийхээ хэлбэр дизайн, өнгө үзэмжийг сайжруулах, бусдын блогоос ялгарах сонирхолтой байх нь мэдээж тэгвэл энэ боломж нь ч блог дээр байгаа.

Блогын талаар бичвэл маш их зүйл байгаа тул та өөрөө оролдоод үзсэн нь дээр байх. Блог хэрхэн үүсгэх, түүнийг яаж удирдаж байх, ямар ямар зорилгоор ашиглаж болох талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах хаягаар ороорой.

http://bblog.mn
Блогын талаар…(тусламж)

Жич:
Банжиг Блог нь одоогоор альфа түвшиндээ байгаа хэдий ч боломжийн хувьд Blogger.com, WordPress зэрэг дэлхийн алдартай блог системүүдийн чухал шинжүүдээс гадна зөвхөн Монгол хэрэглэгчдэд зориулсан тусгай боломжуудыг агуулахаар хөгжүүлэгдэж байгаа билээ.

Бета түвшинд шилжих хүртэл хугацаанд блогийн загвар төдийлөн нэмэгдэхгүй бөгөөд, альфа түвшинд одоо байгаа загварууд дээр суурьлан үндсэн боломжуудыг бүрэн хөгжүүлсний дараа BBlog.mn-ий зүгээс олон төрлийн загвар оруулахаас гадна хэрэглэгчид хэрхэн өөрийн загварыг үүсгэх талаар тусламжийг бэлдэх болно.

Хэдийгээр бид дор хаяж бетта түвшинд хүргээд энэ үйлчилгээгээ зарлаж болох байсан ч гэсэн, цаашид хийгдэх туршилтын хугацааг багасгах үүднээс альфа буюу ихэнхдээ манай ажилтанууд болон цөөн тооны хэрэглэгчдийн хүрээнд хийгддэг тестийг нийт гишүүдийн оролцоотойгоор хийхээр шийдлээ. Иймээс та ямар нэгэн алдаа мэдэгдвэл бидэнд аль болох мэдэгдэж байхыг хүсье …

Posted in Блогийн тухай | 5 Comments »

Casablanca

Posted by Victory on June 6, 2007


Posted in сонсох дуртай дуунууд | Leave a Comment »

Don`t cry

Posted by Victory on June 6, 2007


Posted in сонсох дуртай дуунууд | Leave a Comment »

Гашуун нулимс

Posted by Victory on June 3, 2007

Гэнэт хамгийн дотны минь андыг таалал төгслөө гэх мэдээ ирэв. Чихэндээ итгэсэнгүй хэлсэн хүнийг нь хүртэл амьд сэрүүн яваа хүнийг ярих юм олдсонгүй юм шиг дэмий юм ярьж элийрч балайраад байгаан юм гэж миний бие өмнөөс нь аан уун гэхийн чөлөө өгөлгүй дүрсхийн уурлан загнав. Тэгээд ч нээх юм бодолгүй , тоосон ч үгүй . Тэгтэл хэдэн өдрийн дараа дүүгээс минь Х– эгчийг {найзыг маань} бурхан болчихсон гэж зүүдэллээ гэсэн мессеж ирэв . Тэр даруй би найзынхаа утас руу нь залгалаа, мессеж илгээлээ хариу таг чиг эргэлзэж эхэллээ ердөө ч , яагаад ч итгэж чадахгүй байлаа .

Хэдэн 7-хон хоногийн өмнө анхныхаа үрийн зулайг үнэрлээд шинэхэн ээж болоод баяртай инээд хөөртэйгээр ярьж байсан тэр минь …

Дотор палхийж, нүд харанхуйлж, сэтгэл айдсаар дүүрэв. Яагаад? Юунаас ? Тэр вэ ? 28–хан настай тэр минь олон хүүхэд гаргаж, аз жаргалтай сайхан амьдарна гэсэн олон олон хүслээр дүүрэн байсан анд минь хоромхон зуур биднийгээ хаян дахин хэзээ ч ирэхгүйгээр үүрд яваад өглөө . Яагаад хүний сайн нь дандаа хорвоогоос түрүүлж явдаг байнаа . Үхэж далд ороосой гээд хичнээн хүсэвч далдардаггүй нийгмийн адаг шаар болсон хүмүүс хорвоогийн тоосыг хөдөлгөөд гэмгүй зон олонд хор хөнөөл хийж , гай барцад учруулан явсаар…

Бурхан үнэхээр энэрэлгүй юмаа

Хөөрхий тэр минь мэс заслаар хүүхдээ төрүүлсэн ба төрсөний дараа бие тэнхээ нь сайн тэнхрэхгүй байсаар таалал болсон нь үнэхээр харамсалтай . Хүний амьдралд амьд явах , амьдрах гэдэг л хамгийн чухал аз заяа юм. Бусад тохиолдох зовлон юу ч биш цаг хугацааны л юм гэдгийг би дахин нэг сайтар ухаарлаа.

Би ингэж их уйлж байсангүй хэр баргийн гардаггүй нулимс өрөвдөм найзыгаа бодох тусам л өөрийн эрхгүй урссаар…

Үнэхээр хүний хувь заяа цаанаасаа зурагдсан мэт.

Маш их зүйл бичмээр байгаа боловч үүгээр өндөрлөе дөө.

Хонгор найз минь диваажинд сайн төрлийг олон сайхан жаргах болтугай!

Үүрд баяртай хамгаас хайрт анд минь.472857823_ccb6e88958_m.jpg


Posted in өөртөө | 13 Comments »

Хүнлэг сэтгэл блогийн тухай

Posted by Victory on June 1, 2007

Ийм нэртэй блогоор орлоо тухайн блогийн эзэн үнэхээр чин сэтгэлээсээ энэхүү сайн үйлийг хийж байгаа гэдэгт итгэн үнэхээр баярламаар бас бахархууштай . <<Олны хүч оломгүй далай , Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос>> гэсэн ардынхаа сайхан сургаалыг санан хэн нэгэн эрхэм та энэхүү ариун үйлсэд нэгдэхийг миний бие мөн уриалж байна. Ингээд тухайн блогийн эзний бичсэн бичилгийг толилуулъя.

gse_multipart26113.jpgМонгол улсад ард тvмэн та бидний хэсэг, улстерийн мухар мугуйд бодлогын гайгаар ядуу тарчиг амьдарч байгаа нь маш харамсалтай хэрэг билээ. Би амьдралын шуурганд уруудаж буй хvчин мөхөс монгол ахан дvv нартаа туслах чин хvсэл, сэтгэлтэй тvмний нэгэн бөгөөд энэхүү блогийг чухам энэ асуудалд зориулж нээлээ. Та хvнлэг чанар, уужим сэтгэлээрээ энэхvv vйл хэрэгт оролцоно уу. Бид цугтаа нэгэн сэтгэл гаргаж ядарсан нэгэндээ бага ч гэсэн сэтгэлийн дэм, итгэлийн гал нэмж чадах болно. Эхний ээлжинд Та өдөрт ядаж нэг удаа энэ блогт орж Гvvгл ад-ийг дарж байгаач. Дуслыг хураавал далай болно. Чин сэтгэлээрээ хийсэн тус хэзээ ч багадахгүй. Бид тодорхой хэмжээний санхvvжилттэй болонгуут case-асуудлын талаар санал бодлоо солилцон тусламж vзvvлж байх болно. Цаашдаа хэрхэн өргөн хvрээтэйгээр туслах боломжоо хайх болно. Та бид нэгдэх хэрэгтэй. Бид хамтдаа ихийг бvтээж чадна. Танд баярлалаа.

Ta web-тэй бол линк хийж тус болооч.

Баярлалаа http://www.hunlegsetgel.blogspot.com/

Posted in Блогийн тухай | 6 Comments »