Victory`s Blog

Archive for July, 2007

Spider

Posted by Victory on July 27, 2007

112112710_cde15a4eee_m.jpgГэрт аалз тааралдвал алчихаад би чамайг алаагүй газар тэнгэр хоёр хавчиж алсан гэдэг яагаад тэгэж хэлдэг ямар учиртайг би лав сайн мэддэггүй нэг учир жанцантай байх л даа. Орон орны аалзнууд их сонин бас их содон өвөрмөц гоё аалзнууд байх юм .292696327_57455211d0_m.jpg Мөн маш хортой аалзнууд халуун бүсийн нутаг болох Австрали , Бразил, USA, Нидерландад их нутагладаг байна . Түүн дотроос хамгийн хортой аалз нь Бразилын Phoneutria гэх 17–см урттай дэлхийн хамгийн хүчтэй хортон болох аалз хорт могойтой дүйцэхүйц их аюултай. Зурагний хувьд хамгийн дээр байрлах аалзны зурагтай төстэй.

89075342_9af3822214_m.jpgИйм хорт аалзнууд улс улс дамжин орж ирдэгээрээ их осолтой ялангуяа жимс импортоор орж ирэх үед хайрцаган дотор орон хамт ирэх, мөн гадаад орнуудаар аялал жуучлалаар явсан хүмүүсийн тээшинд орсоноор хорт аалзыг дагуулан ирдэг байна.

467690304_4d951d1358_m.jpgАнх харж байгаа хүмүүст их содон тэгээд сониучирхан барьж үзэж байгаад хатгуулсан хүн зөндөө байдаг ба хорт аалзанд хатгуулсанаа мэдэлгүй тохиолдолд ихэвчлэн 20-30–минутын дараа хатгуулсан хэсэг хөөж хавдан , халуурч эхлэн амьсгал давхцсанаар зогсохгүй толгой нь эрээлжлэн ухаан санаагаа алдаж унах ба удвал амь насаа алдаж ч болох аюултай.

283193950_ffaa21f3b4.jpg

Тийм болохоор эмч нар зөвлөхдөө аалзанд хатгуулсан бол нэн түрүүнд зургийг нь гар утасныхаа камер-аар дарах эсвэл хэлбэр дүрсийг нь сайн гаргаж зургийг нь зурж тухайн аалзны талаар тэмдэглэл бичих нь зүйтэй ба өвдөлт их мэдрэгдэж байвал хүйтэн жин тавьж яаралтай эмнэлэг явЖ ямар аалзанд хатгуулсан талаар эмчид ярих болоод аалзныхаа зургийг үзүүлсэнээр тухайн аалзны төрөл зүйлийг хурдан мэдэж олсоноор хорын ерөндөг болон хордлого тайлах эмийг бэлдэх боломжтой .

533000858_166e38692b_m.jpg


Posted in сонин хачинаас | 7 Comments »

Дэлхийн хачирхалтай үхэл–үүд

Posted by Victory on July 25, 2007

Доорх тохиолдлууд санамсаргүй гэхэд нэг тиймэрхүү уншаад байж байхад инээдтэй ч юм шиг, их харамсалтай тэгээд яааг болсон явдалууд болохоор бас бодууштай л юм байгаан юм даа

1977—USA New-York–ын замаар гарах гэж яваад машинд дайруулсан нэгэн эрэгтэй азаар ямар ч гэмтэл бэртэл авалгүй босоод иртэл хажуугаар нь өнгөрч явсан нэг хүн хурдан буцаж гэмтсэн юм шиг хэвтэн шалтаглаж байгаад даатгалын мөнгө гаргуулж ав гэж хэлэнгүүт мань эр мөнгө гэнгүүт уухайн тас баяртайгаар буцаж хэвтэх тэр мөчид мөргөсөн машины хажуугаар хурдтай орж ирсэн машинд дайруулж нас барсан байна.

1979—Англи 26–настай Walter Hallas гэх бүсгүй хорхойтсон шүднээсээ болж нас барсан байна. Нас барсан уг шалтгаан нь бүсгүй шүдээ их өвдөхөөс айж эмнэлэг явахаас татгалзаж найз бүсгүйгээсээ өвтгөлгүйгээр шүдийг нь утсаар сугалаж авч өгөхийг шалж гуйсны эцэст найз нь зөвшөөрч эрүү рүү нь цохиж унагах үед бүсгүй толгойгоороо унаж тархи нь доргисоноор нас барсан байна.

2006—Сингапур Рок хөгжимд автсан оюутан галзуурсан юм шиг орон дээрээ гаран дэвхцэж байгаад орны харалдаах цонхноосоо гадагш үсрэн унаж нас барсан байна.

1998—Канад Биеийн тамирийн дасгал хийж байгаад ам нь их цангасан нэгэн залуу сэрүүхэн кола уух гэж коланы 420–кг хүнд жингийн механик төмрийг өшиглөж, түлхэж, цохисоор байгаад хөдөлгөж түүндээ дарагдаж үхсэн байна.

1981—Итали Удаан хугацаанд ажилд орж чадахгүй өөрийн байр байдалдаа гутарсан нөхөр аргаа бараад эцэст нь гэрээслэл бичиж амиа хорлохоор шийдэн толгой руугаа буу тулган байх тэр мөчид эхнэр нь орж ирэн 1–цагийн турш эелдэгээр ятгаж сэнхрүүлсэний эцэст нөхөр нь буугаа буулган шалан дээр тавих тэр мөчид санамсаргүй гох нь дарагдсанаар тэрхүү бууны суманд эхнэр нь өртөгдөж нас барсан байна.

2006— USA Цаасан шувуу нисгэх дуртай нэгэн эрэгтэй цаасан шувуугаа бүүр хол нисгэхийг хүссэн боловч утас нь богионодоод хүрэхгүй байж гэнэ тэгээд мань нөхөр ойролцоох хог дээрээс зэс утас хайж олон өнөөх зэс утсыг ашиглан цаасан шувуугаа хол нисгэн баярлаж байх тэр мөчид гэнэт шуурга цутган ирж зэс нь цахилгаанжиж тэрхүү цахилгаандаа цохиулж нас барсан байна.

Posted in сонин хачинаас | 7 Comments »

Buddha

Posted by Victory on July 23, 2007

120729912_6f55f5e1b5_m.jpg Н.Гэгээ: Шашны сурааль нь сэтгэл санааг ариусгана

Бурханд мөргөж залбирна гэдэг нь дан ганц бурханы шашинтай хүний хэрэг биш юм. Энгийн хүн ч мөн адил шүтлэг бишрэлтэй байх нь сэтгэл оюунаа ариун байлгаж, зөв бодол сэтгэхүйтэй явахад нөлөөлөх талтай юм.Сэтгэлийн сайн сайхан, зөв зүйтэй талыг дэмжин хөгжүүлж, буруу, муу талыг чандлан тэвчих аргыг зааж байдгаараа дэлхийн бүх л шашнууд ижил төстэй байдаг.Оюун санааны өргөн цар хүрээ хийгээд сэтгэл цэлмээх оюуны хөгжилд хүрэх оюунлаг арга замыг илэрхийлдэгээрээ Буддизм нь хамгийн шимтэй, өгөөжтэй шашин юм.

Хүмүүсийн хамгийн чухал нь арван хар нүглийн үйлийг тэвчиж, эсрэгээр арван буяны үйлийг үйлдэх юм.Үүнд биеэр үйлдэх гурван нүгэл: амьтаны амь таслахын оронд бусдын амийг хүндэтгэн хайрлах, хулгай хийхийн оронд бусдад чадахын хирээр туслан, өглөг өгөх, бусдын эхнэр нөхрийг булаахын оронд тэдний эе эвт сэтгэл санааг хүндэтгэх гэх мэт байна. Хэлээр үйлдэх дөрвөн нүгэл: худал хэлэхийн оронд байнга үнэнийг өгүүлэх, бусдын эе эвийг хагалахын оронд тэдний сэтгэлийн сайн чанаруудын тухай ярьж буян үйлдэх, хатуу ширүүн үгний оронд найрсаг асралын үг хэлэх, утга учиргүй зүйл ярихыг цээрлэн утга учиртай үг хэлэх хэрэгтэй.

Сэтгэлийн гурван нүгэл болох шунал сэтгэлээ даран үл шунах сэтгэлийг хөгжүүлэх, хорт санааг асран энэрэх сэтГэлээр солих, буруу үзлийг устган юмсад бодитоор хандах хэрэгтэй. Аээд тарнийн ёсоор үйлдэж байгаа хэмээвч дээрх арвыг эс дагавал өөрийгөө хуурсан болно.Энэ насанд гэгээрэлд хүргэх хүчтэй бясалгалаар замнах хэний ч гэсэн анхны алхамууд нь хэн ч даган мөрдөж чадах, хялбар арван үйл юм. Бие, хэл, сэтгэлийнхээ бүх л үйлийг ялгаж салгах билиг оюуныг өөртөө бий болгосноор хүн төрөлхтөн өөрийн ирээдүйн төрлүүддээ идэвхитэй нөлөөлөх боломжтой. Хүний амьдралын чухам мөн чанарыг олох нь энэхүү ялгаж чадах билиг оюунаа хөгжүүлэн хэрэглэх нь юм.

Posted in мэдүүштэй | Leave a Comment »

Pinocchio

Posted by Victory on July 22, 2007

420738466_2be0703f1e_m.jpgХуурсаар хуурсаар худалч Хумсалсаар хумсалсаар хулгайч гэж

Бага байхад худал хэлэх болгонд хамар нь урт болоод байдаг нөгөө Pinokio хүүхэлдэйн кино байдаг даа ах эгч маань худлаа ярьвал энэ Pinokio шиг болно гээд л бяцхан намайг сүрдүүлээд л би бажигнаж айгаад л худлаа ярьсанаа залруулаад л , нууж хаасанаа ний нуулгүй хэлдэг их үнэнч пионер байж билээ .

63012119_039a162f5f_m.jpgЭнэ зурган дээрх шиг яг амьдралд хүмүүс худал хэлэх болгондоо ингэж хамар нь урт болоод байсан байвал яахуу? хэ хэ

Гэхдээ амьдралд 869–төрлйин худал үг байдаг гэж байгаан сайхан гэм хоргүйгээр худал ярих ч зүгээр шүү тухайн хүндээ эерэгээр нөлөөлөх тохиолдол ч цөөнгүй . Мөн нэгэн эрдэмтэн<<Энэ амьдралд худал үг байхгүй байсан бол хүн төрөлхтөн цөхрөл гутрал болоод уйтгартайгаар амьдралыг дуусгана>> гэж хэлсэн байдаг.

Худал ярьж байгаа хүн бол өөрийн хүнлэг чанар болоод дотоод сэтгэлтэйгээ зөрчилдөн тайван бус харагдах ба дагаад зүрх нь хурдан цохилж дуу хоолой нь чичирч , нүүр нь улайх, хөл нь чичрэх, хамраа барих зэрэг үйлдлийг үзүүлдэг байна. Бүр архагшсан худал ярьдаг хүмүүс бол дотоод сэтгэлээ нуун гөлийсөн нүүрний хувиралгүй ёстой <<ичих нүүрэндээ элгээ наасан >> гэгчээр ичих ч үгүй худлаа ярьж өгнөө. Харин эсрэгээр худлаа ярьж чаддаггүй амархан баригдчихдаг хүмүүс байдаг нөгөө юу билээ аан ийм үг байдаг даа <<худлаа ярьж байгаа чинь нүүрэн дээр чинь бичээстэй байна>> гээд л

За юутай ч доорх шинж тэмдэгээр тухайн хүнийг худал ярьж байгаагаар нь мэдэж болдог юм байна шүү

—-гараа байнга хөдөлгөх

—-хөлөө ээлжилж ачих

—-нүдээ удаан хугацаанд аних буюу анивчих

—-хамраа барих, чимхэх,маажих

—-ярилцаж байгаа хүнийхээ харцнаас зугтаах,дальдчих,хүүхэн хараа нь хөдлөх гм.

Posted in зүгээр л ... | 3 Comments »

Fly me to the moon

Posted by Victory on July 22, 2007

Posted in сонсох дуртай дуунууд | 3 Comments »

Роза чайная

Posted by Victory on July 22, 2007


Posted in сонсох дуртай дуунууд | Leave a Comment »

You are beautiful

Posted by Victory on July 22, 2007


Posted in сонсох дуртай дуунууд | 1 Comment »

Protected: Усан бассейнд байнга контакт линзтэй сэлэх тохиолдолд үүсэх хор уршгийн тухай

Posted by Victory on July 19, 2007

This post is password protected. To view it please enter your password below:


Posted in зөвлөмж | Enter your password to view comments

Oprah Wenfrey–гийн амжилтын төлөөх 10-н зарчим

Posted by Victory on July 17, 2007

320703393_e82a11ea4f_m.jpg1. Don`t live your life to please other people.

2.Don`t depend on externals to help you get ahead .

3. Strive for the greatest possible harmony and compassion in business and life.

Ажил ба амьдралаа дээд зэргээр хослуулахыг хичээ.

4. Get rid of all the back – stabbers around you.

Эргэн тойрон дахь хорон муу үгтэй хүмүүсээс хол бай.

5. Be nice , not catty.

Хүмүүстэй эелдэг найрсаг харьцаж бай.

6. Get rid of your addictions.

Хордож болох зүйлүүдийг хая.

7. Surround yourself with people who are good or better than you are.

8. If money is your motivation , forget it .

Мөнгөний тулд хийж байгаа ажил биш л бол , мөнгөний тухай бодолоо анхнаасаа март.

9. Never hand over your power to someone else.

10. Be persistent in pursuing your dreams.

Мөрөөдлөөсөө ухарч няцахгүй бай.

Posted in Oprah Winfrey-гийн тухай | 3 Comments »

Дэлхийн хачирхалтай зарга–уудаас

Posted by Victory on July 10, 2007

Хятад

<<A Chinese men is divoreing his wife after she pretended to hang berself as an april fools joke>>

Инээдмийн баярын өдрөөр нөхөртөө бэлэг барихаар хачирхалтай нэг арга сэдсэн нь хүзүүгээ оосороор уяаад амиа хорлосон дүр эсгэсэн тоглоом байж . Ажлаа тараад ирсэн нөхөр ямар ч шалтгаангүйгээр эхнэрээ амиа хорлосоныг хараад маш ихээр гайхаж , сандарч, тэвдэн байтал эхнэр нь 4–сарын 1–н гэсээр малилзтал инээсээр босч иржээ. Энэ удаа ч бус үүнээс өмнө хэд хэдэн удаа мөн хачин хачин зүйлээр хэтэрхий тоглоом шоглоом хийж байсан ба нөхөр нь эцэст нь тэвчихээн байж шүүхэд гэр бүл цуцлуулах өргөдөл гаргасанаар 2–тийшээ болсон байна.

Египет

Нөхрийнхөө дэндүү муухай үнэртэй хөлний шивэрнээс болж цаашдаа хамт амьдарч чадахгүйн улмаас шүүхэд салах өргөдөл гаргажээ тэгтэл нөхрийн зүгээс салахгүйн тулд амлалт бичиг бичсэн ба тэрхүү бичгэнд << Цаашид өдөр бүр хөлөө цэвэрхэн угааж. хөлний ариун цэврийг чандлан сахиж , шивэрнээсээ салах арга хэмжээг нэн даруй авна гэдгээ бурхан тэнгэрийн өмнөөс амлан тангараглаж байна >> гэж ам өчгийг нь авсанаар шүүх өргөдөлийг нь хүчингүй болгожээ.

USA

<< House arrest for attack cat fairfield neighbors terrorized by Lewis>>

Гадаад байдлыг нь харвал номхон зөөлөн түүнийг хүмүүст тийм айхтар хор хөнөөл хийхээргүй гэж бодогдмоор тэгтэл ч харин гэрээсээ гарсан л бол гэгээн цагаан өдрөөр ойр хавьд амьдардаг хүмүүс рүү дайрч нүүр амыг нь урж, маажиж шархдуулан , бие махбодид нь ихээхэн хохирол учруулдаг аймаар гэмт хэрэгтэн болох муурнаас болж гадагшаа амар тайван явж чадахаа больсон ойр хавийн хүмүүс муурыг шүүхдэхээр зарга үүсгэжээ. Заргалдаж заалдсаны эцэст муурыг ямар ч тохиолдолд гадагшаа гарахыг хориглох , хэрвээ зөрчвөл эзэн нь 6–сар хорих ял, муур нь зовлонгүй нүд аниулна гэсэн шүүхийн шийдвэр оноожээ.

USA New York

Хуучин муу хямд төсөр хувцас өмссөн байдалтай ээрч гацсан нүүр царайны хувьсалтай нэгэн залуу диско клубт орох гэтэл бие хамгаалагчид stop гээд оруулдаггүй залуу нэвтрэх хуудасаа үзүүлээд ч , өөрийн биеийн байцаалтаа үзүүлээд ч оруулдаггүй, тэгтэл залуу хамт явсан найз нар маань бүгд орчихсон байхад би яагаад орж болохгүйн учир шалтгаан юу вэ ? гэтэл учир шалтгаан байхгүй гэнэ тэгсэн хэрнээ оруулахгүй залуу ч уурлан яагаад байгаан юм та нар би сайн дээд сургууль төгссөн хүн шүү гэсэн ч үргэлжлүүлэн оруулахгүй харин ч эсрэгээрээ нөгөө залуугаас бие хамгаалагч оюуны өвчтэй шалтгаанаар гэсэн зарга үүсгэж 50–мянган $ –ын нөхөн төлбөр авсан байна.

Posted in сонин хачинаас | 5 Comments »

Муурны хайр сэтгэлд улсын хил гэж байхгүй

Posted by Victory on July 6, 2007

356088524_8a97081c77_t2.jpgэнэ 2–их нялуун тэр үнсэж байгааг нь нэг хараарай

Дэлхий даяар ойролцоогоор 200–гаруй төрлийн муур байдаг ба хүн төрөлхтөний хайр энэрлийг маш ихээр авч буй энэхүү амьтан нь их сониуч зантай хийгээд гарал үүслээрээ адил, төрх байдал төстэй нэгнээсээ илүүтэйгээр өөр үүлдэрийн , гадаад хэлбэр төрхөөрөө өөрөөс нь ялгаатай муурыг илүүд үзэж сэтгэл нь татагддаг байна. Жишээ нь Бенгал—Орос, Америк–Солонгос, Америк–Францын муурнууд хоорондоо хайр сэтгэлтэй болдог гэнэ. Түүнчлэн өөрийн төрлийн муурыг харсан ч дөхөж очихгүй, үл тоон хажуугаар нь өнгөрөн гаран өөр үүлдэрийн муур болгоны үнэрийг үнэрлэн, нүүр царайг нь харан явсаар эцэст нь өөрт таалагдсан хос муураа олдог байна. Олсон л бол түүн рүүгээ дөхөж очиж биенд нь хүрэхийн тулд их чармайна мөн хэвтээд биеэ өнхрүүлж хайраа илчилдэг ба тэр үед өөр муур таалагдаад биед нь хүрвэл маш ууртайгаар гасалж дайрдаг байна. Тэр нь хайрандаа үнэнч гэж байгаагийн шинж гэжуугаан хэ хэ .

Харин уншиж буй таны хувьд ямар улсын залуу хархүү, бүсгүйг илүүд үздэг вэ?

Posted in сонин хачинаас | 2 Comments »

Protected: Зун цагийн хоолны хордлого

Posted by Victory on July 4, 2007

This post is password protected. To view it please enter your password below:


Posted in зөвлөмж | Enter your password to view comments