Archive for August, 2007
Protected: Хүүхдэдээ багаас нь хэрхэн яаж мөнгөний үнэ цэнийг ойлгуулах болон мөнгөтэй зөв харьцаж сургах аргуудаас {үргэлжлэл}
Posted by Victory on August 31, 2007
Posted in Баяжихын төлөө | Enter your password to view comments
Protected: Баян эмэгтэйчүүд сайхан л байдаг байх даа
Posted by Victory on August 29, 2007
Posted in зүгээр л ... | Enter your password to view comments
Protected: Хүн гараа ашиглахгүйгээр хүмүүст ярьж байгаа зүйлээ сайн тайлбарлаж ойлгуулж чаддаггүй
Posted by Victory on August 28, 2007
Posted in мэдүүштэй | Enter your password to view comments
lambada
Posted by Victory on August 25, 2007
Намайг бага байхад тэр үедээ манай ах эгч нарын хит дуу болох энэхүү дууг ярианы сэдвээс гэнэт санадаг байнашд нөгөө яагаав ай Ламбада Баярсайхан мээмээ унжуулж сууна ай Ламбада Баярсайхан мээмээ унжуулж сууна хэ хэ энэ хэсгийг хүмүүс ингээд орчуулаад юм уу эсвэл дуудлага нь ингэж сонсогддог болохоор дуулдаг байсан юм шиг байгаан би ч бас тэр үед тэгээд дагаад л дуулаад бүжгийг нь ч их хичээн сурч байж билээ.
Posted in зүгээр л ... | 5 Comments »
Protected: Хүүхдэдээ багаас нь хэрхэн яаж мөнгөний үнэ цэнийг ойлгуулах болон мөнгөтэй зөв харьцаж сургах аргуудаас
Posted by Victory on August 24, 2007
Posted in Баяжихын төлөө | Enter your password to view comments
Нүүдэл суудал
Posted by Victory on August 23, 2007
За блогоо энэхүү шинэ хаяг руу нүүлгэвээ хө . Нэг жаахан харамсалтай нь тоолуураа дахиад эхнээс нь тоолуулах нь тиймхэн юм даа . Ингээд зарим нэг бичлэгнүүдээ харагдуулна заримыг нь бол харагдуулахгүй pass–тай болгох тул блог андууддаа @–рүү чинь pass– ээ явуулна гэдгээ дурдчихъя. За цээж тэнүүн, нуруу цэх, мэлмий өндөр, цоглогоор эрч хүчтэй нээг хооёр гуурав алхаад марш!!! { энэхүү өгүүлбэрийг өөртөө зориулж байгаан}
Posted in тайлбаргүй | 3 Comments »
Болимоор юм
Posted by Victory on August 22, 2007
Би энэхүү блогоо хөтлөөд багагүй хугацаа өнгөрсөн ба өөрт болоод өрөөл хэн нэгэнд хэрэг болохуйц бага сага зүйлүүд бичдэг гэж найдаж байгаа . Мөн Бүгдээрээ.mn, News Tsahim сайтууд миний бичлэгээс тавихдаа эх сурвалж болох блогны хаягийг минь өмнө нь тодотгож бичин олны хүртээл болгож тавьдагт их талархууштай .
Харин эсрэгээрээ MGL-club–ийн бүсгүйчүүд буланд Жаргалан гэгч зөвлөмж хэсэгт минь байгаа <<< Ээжүүд буруу зуршилаасаа болж хүүхдээ чих булагтах өвчнөөр өвчлүүлдэг байна>>> энэхүү бичлэгийг маань зүгээр л copy—доод тавьчихаж надаас зөвшөөрөл авна энэ тэр асуудал бол байхгүй ядаж хаанаас авснаа бичдэг байгаа даа . Бичлэгүүд маань багагүй цаг хугацаа , зүтгэл хүч гаргаж бичсэн тэгтэл хэн нэгэн дурын хүн орж ирээд аль нэг сайтад өөрийн бичсэнээр copy paste хийгээд байвал онцгүй шүү дээ .Бичлэгүүд маань нээх үнэ цэнэтэй бичлэг биш ч наддаа л үнэтэй оюуны өмч юм . Тэгээд тэрхүү бичлэгийг маань тавьсан Жаргалан гэгчид анахааруулж хэлвээ тэгсэн урдаас уучлаарай гэхээсээ илүү хэнэггүй дээ ч тэр юм уу, мэдлэггүй , мөчидхөн бодолтой нь ч тэр юм уу урдаас элдвээр хэлж ухамсаргүй зан гаргаж загначих бололтой.
За тэгээд яршиг зүгээр ингэж нервтэж суухаар блогоо хаалттай болгочихъё. Амар хэн нэгэн дурын хүмүүс албатай юм шиг орж иржчихээд элий балай юм бичиж балайрахгүй , бас өөрийнхөө бичлэгийг хулгайлуулахгүй амар зүгээр өөрөө өөртөө л зориулж хэрэг болох зүйлүүдэ э бичиж байя гэж шйидлээ.
Миний анх олж мэдсэнээр дээрх MGL дахь бүсгүйчүүд булан тэгсэн одоо нөгөө хуулж тавьсан хүн нь Huurhun.mn сайтаас авсан гэнэ тэгээд хэн хэнээсээ хуулсаныг яаж мэдэхэв дээ цаашлаад миний олж мэдээгүй сайт хэд ч байгаа юм билээ . Huurhun .mn сайт ч бас болимоор юмаа хуулж тавьсан бичлэгээ устгахыг хүсэж байна.
Posted in тайлбаргүй | 6 Comments »
Хүмүүсийг амархан тэвэрч байгаарай—Oprah Winfrey
Posted by Victory on August 16, 2007
Oprah-–ын шоу-г үзэж байхад оролцогчидоо халуун дотноор тэврэн мэндчилэх нь сэтгэлд хураагдсан хамаг л хүнд ачааг хормын дотор аваад хаячихаж буй мэт нээх тайван сайхан мэдрэмж үзэгч надад ингэж мэдрэгдэж байгаа юм чинь бодит оролцогчид нь үгээр тайлбарлахын аргагүй биз.
Oprah <<Би Пап ламыг ч амархан тэвэрч чадна >> гэж хэлэх хэмжээний тэр хүн нийгмийн байр суурь нь дээд доод түвшнийхэнд ялгаагүй амархан ойртон таатай аятай нөхцлийг бий болгож өгдөг онцгой гойд авъяастай. Ялангуяа оролцогчдоо тэвэрсэнээр яриагаар тайтгаруулах боломжгүй сэтгэлийн хөдөлгөөнийг дамжуулах боломжийг бий болгож өгдөг байна.
Oprah—ын энэхүү дүр төрх нь цаг хугацаа өнгөрөх тусам бүх хүмүүст тэгш шударга эелдэг зөөлөн Image–ыг ойлгуулах учир шалтгаан болсон. Oprah—г амжилтанд хүргэсэн бэлгэдэлийн болох 3—н зүйл :
1–рт Арьсны өнгө Oprah—г азгүйгээр бий болгосон арьсны өнгө нь одоо бол түүнийг илүүтэйгээр бусдаас онцгой харагдуулан өөртөө итгэх итгэлийнх нь бэлгэ тэмдэг болж хувирсан. 2—рт Захиа Oprah нь Fan—үүдийнхээ захидлын хариуг өөрөө шууд биечлэн бичдэг байна. Oprah—ын амжилтын зарчим доторх 1–зүйл нь << Миний төлөө хүчтэй дэмжигчдийг бүрдүүлэх >> арга гэж хэлсэн байдаг. 3—рт Машин 2004–онд Oprah өөрийн шоу–нд орж сонсогчоор суусан 276–хүнд шинэ машин бэлэглэсэн нь хүмүүсийн байнгын ярианы сэдэв болсон.
Машинуудын үнэ өртөгийг тооцвол миний мэдэхгүй тоолж барамгүй тоо гарах байх тоолъё ч гэсэн потенциал хүрэхгүй тэгээд ч төсөөлж бараагий нь ч харж байгаагүй тоо гарна л даа . Үүгээр ч зогсохгүй Oprah шоу–н дээрээ гэнэтийн бэлэг их барьдаг ба бэлэгнүүд нь ч гоё, үнэтэй, чанартай, дан брэнд үнэн тасархай сүүлийн үед секундээр орлого нь хэмжигдэж буй Oprah Winfrey гэх энэ л агуу хөдөлмөрч ухаантай эмэгтэйг бишрээд баршгүй.
Posted in Oprah Winfrey-гийн тухай | 3 Comments »
00—ын цаас
Posted by Victory on August 12, 2007
Өтгөн хатдаг хүмүүс жорлонд нэг орчихоороо гарч ирэхээ мэдэхгүй удаад алга болчихдог юу хийгээд уддагийн гэхээр хийдэг зүйлс нь ихэвчлэн 1—сонин юмуу сэтгүүл, ном бариад уншаад суучихна 2—хана туурга эсвэл цаас энэ тэр дээр хамаа намаагүй юм эрээчинэ сараачидаад суучихна 3—хөгжилтэй зүйлүүд төсөөлөн бодоод нөгөөдөхөндөө уусаад алга болчихно . Тэгсэн энэ бас юу ч биш гэнэ бүр өтгөн хатдаг хүмүүст зориулагдсан 00–ын цаас ЯПОН–д байдаг гэнэ. Зориулагдсан гэхийг нь бодвол их л удаан жорлонд суухад зориулагдсан сонирхолтой цаас байж таараа тэгсэн харин сонирхолтойгоор барах уу тун их сонирхолтой ямар цаас вэ гэхээр цаас маань тэр чигээрээ янз бүрийн зураг зүгээр зураг биш 2— яг ижил зургаас ялгаатай хэсгийг олдог зураг байдаг даа яг түүн шиг гэнэ .
Зургийг нь тавих гэсэн чинь яг тэр зураг нь олддоггүй эээ.

Цэцэгтэй, хээтэй , зузаан, нимгэн, бор 00–ын цаас л үзсэнээс биш тусгай ингэж зориулагдан хйисэн цаас ёстой дуулаагүй , үзээгүй тэгсэн харин их дажгүй гэнэ тэрхүү цаас нь зөвхөн өтгөн хатдаг хүмүүст ч бус энгийн япон хүмүүсийн гэрт, гадаа хаана ч болов сонирхолтойгоор зугаацаж болох олны танил болсон дээд оноогоор шалгарсан бараа гэнэ. Энэхүү ялгаатай хэсгийг олох зурагтай 00—ын цаас нь анх USA-–д үйлдвэрлэгдсэн ба дараа нь Японд танилцуулагдсанаар тэрхүү 00–ын цаасыг япончууд эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн байна . Тэгэхдээ бас үүгээр зогсохгүй ханзны асуулттай, өтгөн хатдаггүй хүмүүст зориулсан бас их сонирхолтой 00—ын цааснууд байдаг гэсэн.
Гэхдээ сонирхолтой юм гээд нөгөө ялгаатай хэсгээ олох гээд улайраад 00—ын өрөөндөө удаан хугацаагаар суугаад байвал эсрэгээрээ өтгөн хатах өвчин тань улам хүндэрч болохыг анхаарууштай .
За нэг иймэрхүү эцэст нь японд байдаг нөхдүүддээ захихад боломж байвал надад нэг энэхүү 00—ын цаасыг илгээмжээр явуулаад өгвөл тун их баярлахсан хэ хэ .
Posted in сонин хачинаас | 5 Comments »
Protected: Булуу цагаан загас
Posted by Victory on August 10, 2007
Posted in сонин хачинаас | Enter your password to view comments
Protected: Эрхэм найз Док–т
Posted by Victory on August 8, 2007
Posted in Талархал | Enter your password to view comments
Protected: Дурсамж 1–хэсэг
Posted by Victory on August 6, 2007
Posted in өөртөө | Enter your password to view comments
Зүгээр л
Posted by Victory on August 4, 2007
Зүгээр суухаар зүлгэж суу
Айлгүйтэж суухаар арчиж сур
Дарваганаж байхаар данхаа арч
Далчиганаж суухаар даалгавараа хий
Хэрэлдэж суухаар хирээ угаа
Гиюүрч суухаар гэрээ цэвэрлэ
за за ингэж Балайрч суухаар блогтоо юм бичье дээ
Posted in зүгээр л ... | 3 Comments »









