Victory`s Blog

Archive for December, 2007

56—дахь Miss Universe 2007 Mexico

Posted by Victory on December 29, 2007

Дээр бичлэгтээ Дэлхийн мисст 77–орны гоо бүсгүйчүүлээс шалгарч тэргүүн байр эзэлж тэргүүн байраар шалгарсан япон бүсгүй болоод бага сага зүйл бичсэн харин энэ удаа тэр  талаар  жаахан дэлгэрүүлж бичье.

Мексикт болсон  энэ  удаагийн  Дэлхийн мисс тэмцээнд нийт 77 орны сайхан бүсгүйчүүд оролцсон ба нийт бүсгүйчүүл өөр өөрсдийнхөө үндэсний хувцасыг өмсөж мэндчилсэнээс эхний шатанд дараах орны 15 бүсгүй шалгарсан байна.
1.Denmark 2. Venezuela 3.Thailand 4.Angola 5. Usa 6.Slovenia 7.Brazil 8. India 9.Mexico 10. Japan 11.Ukraine 12.Tanzania 13.Korea 14.Nicaragua 15.Czech Republicusa3.jpg Read the rest of this entry »

Posted in зүгээр л ... | 4 Comments »

Feliz Navidad

Posted by Victory on December 23, 2007

Posted in сонсох дуртай дуунууд | 5 Comments »

Protected: Хичээлд сайн болгодог арга гэнэ дээ /Working Memory/ 1-хэсэг

Posted by Victory on December 16, 2007

This post is password protected. To view it please enter your password below:


Posted in Ухаантай болоход нөлөөлөх зү | Enter your password to view comments

Үнэнч сайн нохойндоо хайртай ангир үрээ алдсан эх хүн /Бодит явдал/

Posted by Victory on December 8, 2007

collagedogs.jpgДоорх явдал үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй тохиолдол юм тэгээд хэн нэгэнд сургамж болууштай юм болов уу гэсэн үүднээс тэрхүү явдлын талаар миний бие блогтоо мутарлаж сууна за тэгээд би угаасаа амьтан болоод шавьж, ургамал тэжээж арчлах нэн дургүй, тэжээж ч байгаагүй тэгээд ч ялгадас энэ тэрээс нь өгсүүлээд цэвэрлэгээ, арчилгаа, идэж уух, өвдөж зовох гээд л эсэн бусын юмнуудаас нь өгсүүлээд их тээртэй өөрийгөө өөдтэй арчлах цаг зав их гаргаад байж чадахгүй байж юун амьтан шувуу, хорхой тэжээж эрхлүүлэх яршиг зүгээр бөөн зав зай зардал мөнгө…

За үндсэн бичлэгтээ оръё доо Энэхүү явдал нь 2003–онд USA–Baltimore хотод амьдардаг нэгэн залуу гэр бүлд болсон юм. 30-настай Лура гэгч бүсгүй анхны хүүхдээ төрүүлээд 2–долоо хоногийн дараа гэртээ ирэх үед олон жил хамтдаа амьдарсан үнэнч, ухаантай нохой Ленди нь тун баяртайгаар угтаж гэнэ. Сайхан сэтгэлтэй Ленди нь эзэндээ их тусална, гэр сайн сахина, танил хүмүүсүүдэд ч найрсагаар ханддаг гээд л гэрийн эзэд нь их хайртай байж. Тэгээд нэгэн өдөр Лурагийн найзууд дөнгөж төрсөн өхөөрдөм хөөрхөн хүү Брэди-г мэндэлсэнийг тохиолдуулан party хийх болов. Тэрхүү өдөр найзуудыгаа ирэхийн өмнө Лура хүү Брэди –гээ унтуулахаар өрөө рүү авч орж хөдөлдөг дүүжин орон дээр нь тавьж орыг нь хөдөлгөнгөө хүүгээ бүүвэйлж унтуулж байх тэр үед хонх дуугарсан тул Лура  босож үүдээ тайлж өгөхөөр өрөөнөөсөө гарч явж найз нар нь ч шуугин орж ирж баяр хүргэж сэлэг сэлт өгөн хөөрөлдөн ярилцаж байтал гэнэт Лура нэг найзынхаа өгсөн сарнай цэцгийн ишинд санамсаргүй гараа хатгасанд цус ихээр гарч нэг л муу совин татаж гэнэ. Яг тэр үед хүүхдийн уйлагнах чимээ өрөөнөөс гарч найзууд нь Бреди уйлж байх шиг байна гэхэд Лура саяхан унтуулсан юм түр зуур сэрсэн байх тэгэж байгаад унтчихна санаа зоволтгүй гэсээр найзуудтайгаа яриагаа үргэлжлүүлэн байтал гэнэт хүүхдийн дуу гэнэт чангарсаар намжих чимээнээр гайхширсан Лура болон найзууд хүүгийн өрөө рүү гүйн ортол шалан дээр маш их цус урссан, хувцас нь авах юмгүй урагдсан бяцхан хүү Брэди аль хэдийн үхсэн хэвтсэн байлаа . Хажууд нь Ленди-гийн ам нь тэр чигээрээ цус болж аймшигтайгаар хуцаж байжээ.

Энэ бүх эмгэнэлт явдал үүсэх шалтгааныг нь ээж нь гаргасан байна. Ээжийн гаргасан жижиг үйлдлээс үүссэн асар том үр дүн шинэхэн төрсөн нялх үрийнхээ амь нас, амьдарлыг хоромхон зуур харанхуй болгож сольсон ээжийн алдаа . Тэр нь юу вэ гэхээр Лура хүүгээ унтуулахдаа хөдөлдөг орон дээр тавиад зөөлөн зөөлөн хөдөлгөж бүүвэйлж байх үед хонх дуугарч хүүхдээ болон Ленди нохойныхоо хамт тэр хэвээр нь орхиж гарсан . Тэгээд тэр хооронд чих зөөлөнтэй Ленди гэнэт догшин араатан дүрээр хувирч архирч хүүхэд рүү дайрч эхэлсэн учир шалтгаан нь хөдөлдөг орны урагшаа хойшоо хөдлөх хөдөлгөөн дуугарах чимээ нь нохойг цочоож өдөөж өгсөн ба нохой нь хөдлөх биет эд зүйл болон зугтах хүнийг харвал дагаж хөөн дайралт хийж урах самардах үйлдэл нь төрөлх чанар буюу инстинкт юм. Тийм учраас нохой хүүхэд рүү дайрах болсон ба хүүхдийн орон дээр үсрэн гарч Брэди рүү дайрч , хазаж , унагаагаад чирч , шидэх зэргээр бяцхан хүүд догшин авирласаны улмаас Брэди хоромхон зуурын хугацаанд үхэх болсон шалтгаан юм.

Хэрэвзээ Лура — гарахдаа хүүгийнхээ орыг хөдөлгөөгүй байсан бол —нохойгоо хүүгийнхээ өрөөнөөс гаргаад үүдээ хаасан байсан бол—хүүтэйгаа хамт party-гаа хийсэн байсан бол … өдийд энхрий хөөрхөн хүүтэйгээ аз жаргалтайгаар инээлдээд сууж байх байсан даа . Хөөрхий минь ум мани мад мэ хум

Дээрх тохиолдолоос гадна бас дээр мэдээгээр нэг нохой эзнийгээ унтаж байх хооронд нүүрийг нь юу ч үгүй улаан нялга болтол урж хазсан тухай харсан ёстой аймаар  араатан  л  юм  хойно   араатны  төрхөө  гээхгүй  л дээ  нохой тэжээдэг хүмүүс юмыг яаж мэдэхэв сэрэмжтэй л байгаарай даа

Posted in Хар ба цагаан | 8 Comments »

Message—Love

Posted by Victory on December 5, 2007

janedustina.gifШинэхэн танилцсан залуу хархүүтэйгээ дахин уулзахын тулд ямар өнгө аястай мессеж бичсэнээр сэтгэлийг нь хөдөлгөж чадах талаар арга чарга бодож суугаа бүсгүй таньд нэгэн бяцхан арга хэльюү хө.

Танилцах уулзалт болон үдэшлэгэн дээр нэгэн хархүүгийн гадаад төрх болон биеэ авч яваа байдал, яриа хөөрөө зэрэг нь бүсгүй таньд сайхан сэтгэгдэл төрүүлж тухайн хархүүд ч та таалагдаж хоёул тун сэтгэл таатай цагийг өнгөрүүлсэн мөч… Гэтэл уулзалтын өдрийн дараагаас залуу хархүүгээс чинь ямар ч холбоо байхгүй бүр мессеж ч ирдэггүй ээ аргаа бараад өөрөө түрүүлж утасдах гэснээ би чинь ээмэгтэй хүн гэсэн ужиг бодол орж ирээд болиулчихов за яршиг гээд хаячихъя гэхээр тун давгүй залуу болохоор алдчихна гэхээр яс хавталзаад болохгүй тэгээд эцэст нь мессеж бичихээр зориг шулуудав юу гэж ямар утгатай бичихээ мэддэггүй бичээд л устгаад л бичээд л устгаад л…

Яг иймэрхүү асуудалтай хүмүүст зориулж Солонгосын сэтгэл судлалын судалгааны төвөөс судалгаа хийж үзсэний дүнд дараах аргыг санал болгожээ. Эмэгтэй та өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сэтгэл дундуур бус утга бүхий image–ыг багтаан эрэгтэйгээ болзоондооо ирүүлж чадах мессежэнд анхаарах зүйлүүд нь 1—Эсрэг хүнийхээ зан чанарыг тооцож бодох 2—ТОхиромжтой үгийг ашиглах 3—хоёр мөрөн дотор багтааж сэтгэгдлээ үлдээх гэжээ.

За тэгээд олон мессежүүд дотроос хамгийн оновчтой болж болох 3-н месежийг нэрлэжээ 1 —-Тоглолтын билеттэй боллоо хамт үзэх цаг зав байгаа болов уу? 2—-Найзтайгаа кино үзэх гэж байна л даа хамт явж үзэх үү ? 3 —-Цаг агаар их хүйтэн байна халуун кофе хамтдаа уух уу?

Мөн уулзалт үдэшлэгэнд танилцсанаас хойшхи өдрөөс эхлээд 3-дахь өдрийнхөө оройны 9-цагаас 12-цагийн хооронд мессеж бичвэл 95 % нь амжилттай болох магадлал өндөр байдаг гэнэ дээ .

Юутай ч мессежээр хайраа олж чадвал бас нэгэн ур чадвар юм даа .

Posted in зүгээр л ... | 8 Comments »