Ухаанд нэгийг ухааруулах сайхан ишлэлүүд 1-р хэсэг
Posted by Victory on 2009/12/19
Хааяа ном уншиж байхад сайхан үг ишлэлүүд их тааралддаг яг л надад зориулаад биччихсэн юм шиг тэрхүү сайхан үгийн утгыг ойлгож тунгааснаар амьдралдаа бодьтойгоор хэрэгжүүлсэн нь цөөнгүй . Тиймээс бас хэн нэгэнд урам ,зориг ,ухааарал болох болов уу гэсний үүднээс доор сийрүүлэв.
Бүх хүнтэй эелдэг бай
Олон хүнтэй эвсэг бай
Харин цөөн хүнтэй л илэн далангүй бай
Одод тэнгэртээ л гялалзаж , гол ус эрэгтээ багтдаг , навчис мөчиртөө сэрчигнэдэг шиг хүмүүс хувь заяаныхаа зургаар л явах ёстой.
Гэр бүл гэдэг нь чамд үргэлж үнэнч байдаг хүмүүсийн нэгдэл юм.
Ямар ч бодох санах зүйл, ёс зүйгүйгээр зугаа цэнгэлд автсан хүмүүсийн амьдралд үнэ цэнэ гэх юм ер байдаггүй.
Хүүхэдтэй зөөлөн харьц
Шийтгэл тэднийг харгис хатуу болгодог.
0-5 настайд хаантай харьцаж байгаа мэт
5-12 настайд боолтой харьцаж байгаа мэт
12-15 настайд сүүдэр мэт дагуул
15-18 настайд найз нөхөдтэй мэт харьц.
Хэдийгээр сайхан ахуй, сайхан аж төрөл байлаа ч оюун санааны, бие сэтгэлийн сэрэл авахгүй амьдрал гэдэг хэцүү л дээ.
Анхны гэсэн үг өөрөө их зөөлөн нялхамсаг , анхны гэсэн утгаа агуулсан юм бүхэн хүнд хамгийн гэгээн энхрийллийг бэлэглэдэг.
Хорвоо бүх талаараа ав адилхан хоёр хүнийг хэзээ ч төрүүлдэггүй юм.
Хүн өөрийгөө бодож шинжилж явах хэрэгтэй
Сэтгэл оюун хоёр тус тусдаа байдаг
Сэтгэлдээ дийлэгдвэл ялагдана
Оюундаа дийлэгдвэл ялна.
Зорилгогүй хүн зорилготой хүний шавхрууг л иддэг.
Өөрийнхөө нэр хүндийг гутаахгүйн тулд зарим доромжлолыг чимээгүйхэн залгичих нь дээр.
Өөрийн үзэл бодол , байр суурь хамгаас үнэтэй өөрийн үзэл бодолгүй хүн аливаад автахдаа амархан , харамсах юм ихтэй амьдардаг.
Олон жилийн бурууг хүн ганцхан хурмын зуур ч гэнэт ойлгох шиг болдог.
Хайр гэгч алив хүний наслах биед нэг л удаа эдлэгдэх учиртай.
Эхийн хайрыг тэнгэр гэвэл
Энэ орчлон алгын чинээ
Элгэн уургий нь хур гэвэл
Энгүй далай дуслын чинээ
Үгийг онож хэлэх нь ямар ч бууны сумнаас хүчтэй.
Ам алдагдал дагуулдаг
Чих ашиг авчирдаг
Хүнийг өөтэй талаас нь дандаа битгий харж бай
Тодорхой хэмжээгээр нууцлаг зүйл үлдээх бий болгох нь хэрэгтэй юм.
Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3-н зарчмыг мөрд.
Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
Аз жаргалыг ямар хүн амсах вэ гэвэл би аз жаргалтай байна гэж бодсон хүн л амсана. Аз жаргал гэдэг нь угаасаа л хүний сэтгэл санааны мэдрэмж юм . Би л сайхан байна гэж бодвол энэ нь миний аз жаргал.
За ингээд та бүхэндээ алхам тутамдаа ухаалаг байж , зөв сонголт хийж , амьдралынхаа завь онгоцыг зөв залж ухаарал дүүрэн жаргаарай гэж хүсмүй.
seriyoz said
чухал ишлэлүүд бн