Victory`s Blog

Би Монгол хүн

Posted by Victory on 2010/04/22

Аргалын  утаа  боргилсон

Малчны  гэрт  төрсөн  би

Атар хээр  нутгаа

Өлгий  минь  гэж   боддог.

Цэнхэр  манан   суунагласан

Алсын  бараа  ширтээд

Цэлгэр  сайхан  нутгаа

Сэтгэл  бахдан  харахад

Үлээж  байгаа  салхи нь

Үнэсээд  ч  байгаа  юм  шиг

Өршөөлт  ээжийн  минь  гар

Илээд  ч  байгаа юм шиг

Энэрэнгүй  сайхан санагдахад

Элэг  зүрх  минь  догдолж

Хосгүй  баярын  нулимс

Хоёр  нүдийг  минь  бүрхдэг.

Өргөн  сайхан  нутгийнхаа

Өвчүүн  дээр  нь  төрөөд

Өнөр  уудам талынхаа

Өнгөт  амьдралын  төлөө

Амь  биеэ  зориулдаг

Ариун нандин  заншилтай

Өвгөд  хөгшид  дээдсийн  минь

Үрээ  гэж  найдаад

Үлдэж  надад  өгсөн

Өнөр  монгол  орны

Нар  нь  намайг  гийгүүлж

Нарийн  салхи  нь үлээж

Намираа  хур нь  тэжээж

Найртай  сайхан  орон минь

Надтай  хувь  нэг  байдаг  тул

Унасан  энэ  нутагтаа  би

Өөрийн  бие  шиг  хайрлаж

Угаасан  тунгалаг  мөрнөө  би

Эхийн  сүү  шиг  санадаг.

Энэ  нутагтаа  би  эзэн  нь  юм

Ирээдүйг  түмэнтэйгээ   босголцох

Их  үүргийг  хүлээсэн  юм!

Хэрэв  хүн  эх  орноо

Хамгаас  үнэтэй  гэдэг   бол

Хээр  талтай   нутгаа

Юунаас  ч  илүү  санадаг  бол

Ажиллах  хөдлөх  бүрдээ

Ард  түмнийхээ  төлөө  бол

Алхах  гишгэх  болгондоо

Аугаа  орныхоо  төлөө  бол

Алтан  шороо  руугаа  дайрсан

Атаатны  хорт  сумыг

Аюуш  шиг  цээжээрээ  таглаж

Амиа  өгөхөөс  буцахгүй бол

Энэ  хүн  Монгол  хүн

Эх  орондоо  хайртай  хүн !

Энэ  хайр  нь  Монголчуудад

Эртнээс  хэвшсэн  хайр  билээ.

Би  монгол  хүн  болохоор

Биндэрьяа  нутгийнхаа  төлөө

Бие  амь, бүх  насаа

Авч  байгаа  амьсгаагаа

Оргилж  байгаа  зоригоо

Алины  нь ч  хайрлалгүй  зориулдаг.

Төрөлх  нутгаа  гийгүүлсэн

Нарны  туяанд   хайртай  би

Төвшин   талдаа  цууриатсан

Эгшигт  дуунд  хайртай  би!

Ханагар  чөлөөт  нутгаа

Харах  тутам  баясаж  байна.

Халуун  амиа  дүйхгүй

Зүтгэх  зориг  нэмэгдэж  байна.

Онгирч  хөөрсөн  сэтгэлээс   биш

Оргилсон  баярт  сэтгэлээс

Орчлон  дэлхийн  өмнө

Одоо  дахиад  давтах  юм   бол

Би  монгол  хүн  болохоор

Нарлаг  монгол  нутгийнхаа

Найдварт  хөгжлийн  төлөө

Насаа  зориулсан  улс  аа !

Анд  найз  нөхөдтэйгээ

Алаг  бяруу  шиг  номхон  байна! гэж

Алалдах  дайсан  учирвал

Арслан  бар  шиг  догшин   байна!  гэж

Зөвхөн  үг  хэлээрээ   зогсоогүй

Зүрх  сэтгэлээрээ  монголжсон

Зүг  зүгийнхээ  ах  дүү  нарын  өмнөөс

Зүглэж  хэлэхэд  бэлэн  байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.