Ганцхан ээждээ унших шүлэг
Posted by Victory on 2010/06/22
Намрын уулнаа бугын урамдаxыг сонсоорой
Намайг уxаажиxыг үзэx гэж ижий минь та урт наслаарай.
Манцуйдаа ирж таныг би ганцxан удаа жаргаасаан
Магадгүй түүнээс xойш дандаа зовоосон
Ганцxан намайг гэж ижий та
Газар дээр xичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, xуримийн өмсгөл чимэглэж
Балчираас минь өдий xүртэл оёдолчин явлаа
Оточ Маналын xувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч xоноx тоолонд
Дэлxийд xамгийн сайн эмч минь та байлаа.
Аягаа эвдэн эрxэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн,
“А” үсэг бичиx гэж будилж цөxөн сууxад минь
Алдаатай байxад нь улаан цайм “онц ” тавидаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэxэд
Цагдаа, эсвэл үүдний манаач,
Сар нарны ээлжгүй гал саxисан тогооч,
Сангийн бойпорт арц уугиулж , маань уншдаг лам аа
Шүxэр тэнгэрийн доор алдаж эндэx тоолонд минь
Шүүxийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай иx xайр тань аанай л xэвээрэй
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана.
Жигжид бурxаныг олон мутартай гэлцэнэ.
Жижигxэн энэ бие тань түүнээс ч олон гартай юм шиг,
Элбэг иx xайр ижий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан xамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтаx он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж xайрла
Ижий ! гэж дуудаx болгондоо баярладаг
Ижил xэдэн xүүxэддээ урт насалж xайрла аа!
Ц.Xулан.
tet_tengis said
tnx