Би гадаадад байхдаа
Posted by Victory on 2010/06/29
Нэг ийм бичлэг олж уншлаа хэн гуай бичсэн нь тодорхой бус юм. Зүгээр санагдаад блогтоо тавьчихлаа.
Дахиад Австрали явмаар санагдчихлаа. Урьд нь бас явмаар санагдаад байсын уг нь явж үзээгүй л дээ гэдэг онигоо шиг би дахин дахин гадаад явмаар санагдаад байдын. Заавал австрали биш гадаад л бол гадаад. Эрээнэнграад хот байсан ч болно. Тэгэхийн тулд надаа гадаад паасвард хэрэг болно. Гадаад паасвард авахын тулд иргэний үнэмлэх хэрэгтэй. Тэр иргэний үнэмлэхийг авахаар цэрэгийн зарлан ирнэ. Цэрэгт явахаар хүн амьтанд зодуулж нүдүүлээд бүтэн жил ажил хийхгүй мөнгөгүй болоод гадаад явах лөөлөө болно. Би гадаад лав явкуу ээ. Уг нь ёстой явган ч болтугай нэг хилийн дээс алхаж гарчаад буцаж оронгуутаа ээээ эх орны маань салхи, дэлгэсэн тэрлэг шиг нутаг мутагаа гээд уулга алдаж үзхийсэн.
Зиа нэлээд удаад ирвэл би бүх юмыг үгүйсгэнэ. Аа монголчууд ёстой хийж чададгүйшд монголд тийм юм байхгүй миа юмаа гээл ярих хэрэгтэй. Эндпээс шууд ойлгогдоно энэ нөхөр нэлээд сүрхий газар гадаадад байж дээ. Манай монголчууд иймэрхүү гардаа гээл. Монгол хүн үнэн бүдүүлэгэээ, хэзээ соёлжноо, монгол хүн үнэн домбоо, монголын агаар үнэн хуурай шүү, ёооёо чийгэлэг газар байхынсан, үнэн утаатай үнэртэй газар шүү гээл орхи тэхэд л бүх юм ойлгомжтой аан. Энэ Гаампаа ямар лаг соёлтой гадаадууд таньдын бэ, гадаад бол үнэхээр гоё юмаа гээл. Тэгээл бүгд гадаад явах гээл иргэний үнэмлэхдээ гүйлдэх байхдаа хөөрхийс. Хүмүүс ингээд гадаадад байсан мундаг гар гээд хүндлээд ирвэл сүүлдээ их хуралд үзсэн ч яадын. Хэн энэ муу эрээн хотоос хэтрээгүй гэхийн бэ мэдкүүшд. Эрээн орж тэрэг түржээсэн ч хамаагүй, амээркт талх хийж байсан, солонгост шал угааж байсан гээд бүгд л гадаадад амьдарч байгаа улс. Африкт архи уужээсэн ч яадын.
Би гадаад нэг явуул үнэн далжигнах байхаа. Даан ч бурхан намайг мэдээд явуулахгүй байгаа байх. Бурхан ч гэждээ энэ виз өгдөг газрууд мэдээд байгаа байх.

miigaa said
ene chn news.mn ii niitlelch gumpiin bichleg bn sd, omno n banjigt bhdaa bichij bsan bichleg n bn