Ground-ийн нулимс
Posted by Victory on 2010/07/06
Өмнөд Америкт болж буй 2010 оны world cup дуусахад хэдхэн хоног үлдлээ дээ. Аль орны тэнгэрлэг аавын хүүхдүүд энэхүү хүндэт цолын эзэн болох юм бол доо???
Энэхүү дэлхийн хүн ардыг нэгтгэж өгдөг агуу спорт маань 7100 квадраттай дөрвөлжин талбайд 90-минутын хугацаатай явагддаг ямар ч эх зохиол байхгүй онцгой драмм юм. Хүлээсний эцэст зүүдний world cup тайзанд зоригтой зогссон нэр төртэй тамирчдын ард нуугдсан нулимсны төлөөлөгч болох онцгой хоёр тамирчны талааар бичье гэж бодлоо.
1. Portugal -ийн тамирчин Cristiano Ronaldo
Энэхүү сайхан залуу маань гадаад дүр төрх, бие бялдар нь өөгүй сайхнаар зогсохгүй шилдэг ур чадвартай авьяаслаг хөл бөмбөгчин юм. Ronaldo–г хэзээ хэдийд ч нулимс унагахад хүргэдэг хүний нэр нь аав нь юм. Ronaldo-г онцгой энхрийлж өхөөрддөг байсан аав нь архинд донтох өвчинд гүнзгий орж аавыгаа эмчлэхийн төлөө бүх зүтгэлээ хийсэн боловч 2005–онд төлөөлөгчдийн тэмцээний үед аавынхаа нас барсан мэдээг дуулж тоглолтын үеэр сэтгэлээ барьж чадалгүй уйлжээ . Чухал тэмцээн байсан учраас оршуулах ёслолд яах ч аргагүй оролцож чадаагүй байна. Тиймээс тэрээр аавынхаа хөргийг гэрээрээ дүүрэн тавьж аавыгаа үргэлж өөрийг нь тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэдэг байна.
Ronaldo-ийн аавдаа бэлэглэсэн онцгой бэлэг нь 2006-онд болсон Portugal—England-ийн World Cup-т сүүлчийн торгуулын цохилтыг { ялагч ялагдагчийг шийдэх} амжилттай хийж ялсан Ronaldo тэнгэр лүү нас барсан аавдаа зориулж KISS CEREMONY — аар талархлаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр хайрт аавдаа зориулж аавыгаа санагалзсан хайраа багтаасан “Hope to see you” хэмээх дуу зохиосон ба тэрхүү дууг төрсөн эгч нь дуулсан байна.
2. Germany — ийн хөл бөмбөгийн хаалгач Robert Enke
Enke нь Barcelona, Hannover зэрэг нэр цуутай багуудын хаалгачаар тоглож байсан ба 2004-онд Germany Bundes liga -д гол оноог авчирсанаар нь бахархдаг байсан ба түүнчлэн хайрт эхнэр, охиндоо хэзээд хайртай халамжит аав , хань байжээ. Ялангуяа охин Lara -даа аминаасаа илүү хайртай бөгөөд охинтойгоо цагийг хамгийн их өнгөрүүлдэг байжээ . Гэтэл нэгэн өдөр төрөлхийн зүрхний өвчинтэй охин Lara нь өвчнийхөө улмаас хүндээр өвдөх болж өдөр өнгөрөх тусам өвчний байдал улам лавширсаар эцэст нь нас барсан байна.
Энэхүү итгэж боломгүй гэнэтийн цохилтонд Enke сэтгэл зүрхээрээ гутралд орж өдөр бүрийг нулимсаар өнгөрүүлэн гашуудах болсон байна. Тэгээд хэдэн сарын дараа тэнгэрээс охин Lara нь хайрт аавдаа хүч өгөн аажмаар харууслаа даван сэтгэлээ чангалж дахин хөл дээрээ боссон Enke эргэн багтаа очиж гялалзсан хөдөлгөөнөөр амжилттай тоглолтоо үргэлжлүүлж өөрийн мөрөөдөл болсон World cup – д оролцох улсын төлөөлөх багийн гишүүнээр багтан орох болсон байна. Гэтэл одоо өмнөд африкт болж буй World cup болохын 7-сарын өмнө 2009–11-10–нд гэрээсээ холгүй орших төмөр замаас цогцосыг нь олсон байна. Тэрээр хайрт охин Lara -тай өнгөрүүлсэн юугаар ч зүйрлэшгүй аз жаргалтай мөчүүдээ санагалзан эцэст нь тэсэж тэвчиж чадалгүй хайрт охиныхоо араас явахаар шийдэж 160-км-ын хурдтай ирж явсан галт тэрэгний урдуур гүйж орж амиа алдсан байна.
Амиа алдахын өмнө нь охиныхоо булшин дээр очиж ” Lara аав нь очлоо” хэмээх бичгийг бичиж үлдээсэн байжээ. Энэхүү гунигт явдалыг Germany олон fan –үүд маш ихээр гашуудаж 2009–11-15-нд Hannover 96 хөл бөмбөгийн талбайд хүндэтгэлийн гашуудал хийсэн байна.



tuvshuu said
thanx