Archive for the ‘Боловсрол, хичээл’ Category
Protected: Солонгосын боловсролын нэр томъёо
Posted by Victory on 2010/06/29
Posted in Боловсрол, хичээл | Enter your password to view comments.
Солонгосын боловсролын тогтолцоо /1-р хэсэг/
Posted by Victory on 2010/06/28
Солонгосын боловсролын тогтолцоо нь бага сургууль 6 жил, дунд сургууль 3жил, ахлах сургууль 3 жил, дээд сургууль 4 жил 6-3-3-4 гэсэн үндсэн тогтолцоотой бөгөөд энэ хугацаанд сургалтын төлбөр үнэгүй байдаг. Цэцэрлэгээс авахуулаад дээд сургууль хүртэлх бараг ихэнх боловсролын байгууллага 1 жилийг 2 улиралд хувааж сургалтын төлөвлөгөөг боловсруулан үйл ажиллагаагаа явуулдаг. 1-р улирал дуусаад 1 сар орчим зуны, 2-р улирал дуусаад шинэ хичээлийн жил эхэлтэл 2 сар орчим өвлийн амралт үргэлжилнэ. Read the rest of this entry »
Posted in Боловсрол, хичээл | Leave a Comment »
Бүрэн дунд боловсролын агуулгын стандарт /Монгол хэл/
Posted by Victory on 2010/05/16
5. Монгол хэл
5.1. Зорилт
5.1.1. Найруулга зүйгээр
- утга зохиолын хэлний хэмж хэмжээ, утга найруулгын шаардлагыг хангаж зөв ярьж, бичих
- утга зохиолын хэлний найруулгын төрөлзүйлийг ялгаж, тэдгээрийн онцлогт тохируулан /албан хэргийн, уран зохиолын, сонин сэтгүүлийн, шинжлэх ухааны/ эх зохион найруулж бичиж сурах
- тухайн найруулгын төрлийн дагуу төрөл бүрийн эх /өргөдөл, хурлын тэмдэглэл, сонины мэдээ, найруулал, ярилцлага, өгүүлэл, зарлал, уншигчийн захидал, танилцуулга, заавар г.м/ зохион найруулж бичиж сурах
- уран зохиолын болон чөлөөт сэдвээр найруулгын шаардлага хангасан эх зохион бичих
- хэвийн хэв маягийг таних, сэдэвт тохирсон хэв маягийг сонгон эх зохиож сурах
- өөрийн болон нөхдийнхө хэл яриа, бичиг найруулгад гарсан алдааг олж, засан найруулж сурах
- аливаа эхэд задлал хийж утга агуулга, гол санааг олохын хамт эхэд найруулга зүйн задлан шинжилгээ /анализ/ хийж, тэдгээрийг тайлбарлаж сурах, ярих, бичих мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна. Read the rest of this entry »
Posted in Боловсрол, хичээл | Leave a Comment »
Суурь боловсролын агуулгын стандарт /Монгол хэл/
Posted by Victory on 2010/05/16
5.МОНГОЛ ХЭЛ
5.1. Зорилт
5.1.1. Монгол хэлний чиглэлээр
1) Авиа зүйгээр
- монгол хэлний эгшиг ба гийгүүлэгч авианы онцлог, тэдгээрийг хэлэхэд өгүүлэх эрхтэн хэрхэн оролцож байгааг ажиглан, тайлбарлаж сурах (ярих, бичих);
- утга зохиолын хэлний зөв дуудах хэм хэмжээг эзэмших;
- бүтээврүүдийг нийлц дээрх зөв бичих дүрмийг ухамсартай эзэмшин, алдаагүй бичиж сурах;
- ярих бичихдээ өөрийн болон бусдын гаргасан алдааг засаж сурах;
- үгэнд зөв бичих дүрмийн задлал хийж, тайлбарлаж сурах (ярьж, бичих);
- зөв бичих дүрмийн толь бичиг ашиглаж сурах. Read the rest of this entry »
Posted in Боловсрол, хичээл | 2 Comments »
Бага боловсролын агуулгын стандарт /Монгол хэл/
Posted by Victory on 2010/05/16
5. МОНГОЛ ХЭЛ
5.1. Зорилт
5.1.1. Монгол хэлээр
1) Ярих – сонсох талаар
- ахуйн ба сургуулийн амьдралтай холбоотой сэдвээр бусдад асуулт тавих, бусдын асуултад оновчтой, бүрэн төгс хариулах, харилцан ярианд суралцах, бусдын яриаг хүлээцтэй сонсох, санаагаа бүрэн илэрхийлж сурах:
- уншсан, үзсэн, сонссон зүйл, тохиолдсон үйл явдлынхаа талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой хүүрнэн ярих:
- хүн, амьтан, юмс үзэгдлийн гадаад шинж чанарыг дүрслэн, тоочиж ярих:
- уншсан эхийн агуулгыг хураангуйлж төлөвлөгөө зохиох, төлөвлөгөөний дагуу дэлгэрүүлэн ярих:
- хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг, жороо үг зэргийг цээжилж, хэлэхэд төвөгтэй авиануудыг зөв, цэвэр дуудаж сурах:
- цээжилсэн шүлэг, зүйр цэцэн үг, оновчтой үг хэллэгийг яриандаа хэрэглэж сурах, жишээ баримтаар тайлбарлан ярих:
- орчин цагийн монгол хэлний дуудлагын хэм хэмжээний дагуу ярих, сонсох:
- өөртөө итгэлтэй, сэтгэлийн хөдлөлөө зөв илэрхийлэн, нийтэд сонсогдохоор тод ярьж сурах: Read the rest of this entry »
Posted in Боловсрол, хичээл | 1 Comment »
Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт
Posted by Victory on 2010/05/16
4.1.1.Зорилго
Бага насны хүүхдийг ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн мэдлэг, чадвар, дадалтай, эрүүл чийрэг бие бялдартай, уян хатан хөдөлгөөнтэй, үндсэн хөдөлгөөнүүдийг зөв хийж гүйцэтгэх хөдөлгөөний эвсэл, чадвар, дадалтай болгоход чиглэнэ.
4.1.2.Хүүхдийн бие бялдрын хөгжлийн зорилт
1. 2-3 нас
- ам, хамрын алчуурыг зөв хэрэглэж хэвшүүлэх
- гараа савандаж угааж:
- ширээнд сууж бусдад саад бололгүйгээр хооллож:
- халбага сэрээг зөв барьж хооллож сурах
- хувцсаа өмсөж тайлах, эвхэж тавьж хэвшүүлэх
- нар, ус, агаараар чийрэгжүүлэх хөл гарын хөдөлгөөнөө зохицуулан алхаж, гүйж сурах
- бусад хүүхдийн хөдөлгөөнтэй өөрийн хөдөлгөөнийг зохицуулдаг болох
- хөл, гарыг ээлжлэн зөөж тавьж, мөлхөж::
- байрандаа үсэрч:
- зураасан дээгүүр давж үсэрч:
тодорхой зайтай 2 шугамын хооронд тэнцвэрээ хадгалан явж: бөмбөгийг шалан дээгүүр өнхрүүлж сурах. Read the rest of this entry »
Posted in Боловсрол, хичээл | 1 Comment »
