Мөнгө зоосны талаар хүмүүс ямар бодол дүгнэлттэй явдаг юм бол гэдгийг нь мэдэх гээд дайралцвал дайралцчихъя энэ тэр гээд л лааг хөгжилтэй юм болов уу гээд галит баясаад биччихсэн чинь ёстой их санасан газар 9-н шөнө хоосон хонов гэгч нь болов шив дээ . Нээх сайхан сэтгэгдэл бичээд урам өгдөг хүн ч байхгүй за яахав ганц дайчин ганцаардахгүй давшаад байнаа хө .
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж үг байдагсан гэсэн бодоод л бас амьдралд чинь нээрээ бороотой , шуургатай, зудтай , бүрхэг өдрүүд байдаг шүү дээ гээд тэр өдрүүдийн нэг нь юм байна даа гэсэн шүү юм санан сайхан гэгчийн дуу сонсон сэтгэлээ нэг уужруулан маргаашнаас нэг дулаахан нартай сайхан өдрүүд үргэлжлэнэ гэдэгт найдаад цоглогоор улаан дурдан унтлагын хувцасаа өмсөн уялзанхан туялзанхан бүжсэн шигээ дуг нойрондоо дугжирхаар дулаан ор луугаа шурган оров оо хө.









