Victory`s Blog

Archive for the ‘санал бодол’ Category

Хүн бүр бодолцмоор

Posted by Victory on October 31, 2007

Сүүлийн үед аялгуу сайхан эх хэлээ ер нь бол их гажуудуулж байх шиг байх юм бичгийн хэл тэр чигээрээ орчин үеийн аман хэллэгээр дүүрсэн бичлэг хаа сайгүй тааралдана үг үсгийн алдааг бол ярилтгүй тоймгүй их зарим утга энэ тэрийг бол мань мэт нь ухаж ойлгоход тун бэрх болж ай хө Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэлээ хайрлая!!!

Жич:   боджоогоом, тоглосымоо, больмори, чадкуйлайгаам, авжайгаам , нээгээл, наашна, авсы , хүрчэйгаам, танилцжайгаа, тээл, амьдарчил….     гээд  бичээд  байвал  дуусашгүй       

нэг  иймэрхүү   жишээнүүдээс  таны   тунгааж  буй  бодол?   

Posted in санал бодол | 5 Comments »

Зүгээр л

Posted by Victory on September 26, 2007

Журмын Нөхдөө нэг ийм асуудалын талаар бодолоо хуваалцана уу? .

Хамгийн дотны анд чинь дурлалт залуу болон бүсгүйг тань , мөн хайрт эхнэр болон , нөхөртэй чинь жиг ургуулаад бүр болоогүй салж хагацахаа болиод булаагаад авчихвал та яах вэ ?

Гэнэтийн тийм тохиолдолд та оновчтой болоод ямар ухаалаг үйлдэл хийж хариугаа авч чадах вэ?                                             ЭСВЭЛ…  ???

Posted in санал бодол | 19 Comments »

Эвтэй байцгаая /уриалга/

Posted by Victory on June 20, 2007

mgl.gifhttp://www.mglclub.com/data/index.php–ээс эх хувийг нь авав.


Яг юунаас эхэлснийг мэдэхгүй ч манай монголчууд жалга довоороо хэрэлддэг байснаа, аймаг сум, нутаг нуга, яс гарлаар ялгаран хэрэлдэх болж дараа нь эр эмээрээ ялгарч байх шив дээ. Энэнд сэтгүүлчид ч чамгүй их нэмэр болж хоорондын хэрүүлийн зуучын үүргийг сайн гүйцэтгэж байснаа одоо төрөл бүрийн сайтын форум, хэлэлцүүлгийн булангууд энэ үүргийг гүйцэтгэх болсон байна.Сүүл сүүлдээ энэ ажилдаа бүр мэргэшиж, шинжлэх ухаанч байр суурьнаас хандах болжээ.

Одоо больцгоое оо. Яахав эр эм алинд нь ч, үндэстэн ястан хэнд нь ч, тэгээд нийгмийн зүтгэлтэн, од, урлаг, спортын хэн нь ч байлаа гэсэн алдаж онож, задарч завхарч яваа хэсэг бүлэг аль ч нийгмийн үед байдгаараа л байна, сайн сайхны төлөө тэмүүлж яваа нь ч байж л байгаа. Ой мод урт богино, олон хүн сайн муу гэдэг биз дээ. Тэгэхээр бүгдээрээ өөрсдөөсөө эхлээд гэгээлгээр сэтгэж, нэгэндээ сайн сайхныг хүсч, тус болдоггүй юм аа гэхэд ус болохгүй явцгаая, тэгээд эвтэй байцгаая.

Бодоод байхад манай монголчуудыг ингэж хагалгах бутаргах ажиллагаа цаанаасаа явуулгатай байхаа. Нутаг нугаас нь эхлээд төр засгийн өндөрлөгүүдийг хооронд нь үймүүлж, хээл хахуульд автуулан дараа нь ард түмний хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийг зориудаар нэр төрийг нь гутааж, бидний бахархан дуурайх зүйлийг үгүй хийж байх шиг байна. Тэгээд сонин сэтгүүлээр манай хамаг л үнэт цэнэтэй нийгмийн нандин сэтгэлгээг үгүй хийж эр эмээр нь задлан бутаргаж байх шиг байна.
Тэгж эх орноо элгэн саднаа ард түмнээ гэх бахархлыг нь үгүй хийж орхиод талын нэгээр цөлж дараа нь манай орныг эзлэх гэсэн хятадын бодлого байх.Шар сонинуудын гол хийж байгаа ажил бол ерөөсөө тэр шүү дээ.

Хэн сайн явна тэрийг элдвээр хэлж тэр хүний ажил амьдарлыг ч алдуулж нийгмийн сэтгэлгээг ч эвдээд.Бодоод үз л дээ. Дөнгөж 18-20 хүрч яваа охидыг одоо бүгдийг нь янхан мэт ойлголт төрүүлчихээд байна. Гэтэл энэ нас чинь тэгж хүнийг ашиглах арга хэлбэр эзэмшичихдэг нас мөн үү, энэ охидууд зан чанар нь төлөвшсөн байгаа юу, алдаа оноогоо таних насанд хүрсэн үү гэх мэтийг бодоод үз.Бүгд тийм мэт сэтгэгдэл нийгэмд тогтчихоор бусад нь гэсэн ингэж л явах ёстой юм ойлгоод алдаад байна.

Мөн хүмүүсийн хэрэглээг хэт өндөр байлгах шаардлагыг хэвлэл мэдээллээр өгөхөөр мөнгөгүй хэд нь бусдын хэрэглэдгийг хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болж энэ нь цаашид харамсаад барахгүй алдаа хийхэд хүргэж байгаа ш дээ .
Өөр нэг тод жишээ бол хэн нэр алдарт хүрнэ тэр заавал янз бүрийн хэл аманд орно. Тэгээд тэдний ааш энэ хэл амнаас болж эвдэрч байгаа жишээ зөндөө байна.
Нуршсан бол уучлаарай, одоо цөмөөрөө өөр өнцгөөс бусдыгаа өөлөхдөө биш яагаад энэ хүн юун дээр алдчихав гэдгийг нь харж, алдсан нэг найз нөхөрөө татаж авч, бие биенээ түшцгээе ээ.

Эвтэй байцгаая.
Тэгээд энэ сэдвээр ярилцая, яавал дээр вэ, бид яах ёстой вэ, саналаа бичицгээгээрэй
Хүндэтгэн ёслов.

Posted in санал бодол | 4 Comments »

Янчаан (мөнгө)

Posted by Victory on April 16, 2007

Зээ хө

Дайралцвал дайралцъя даалин хөөргөө тавилцъя

Хэлэлцвэл хэлэлцье хэт хутгаа тавилцъя

Мэтгэлцвэл мэтгэлцчихье мэргэн ухаанаа уралдуулъяаа {хэ хэ}

Зээ хө
Өнөө үед янчаанаар бүхнийг дийлнээ хө

за цааш нь андуудаа үргэлжлүүлээд байгаарай хө

Posted in санал бодол | 3 Comments »