Victory`s Blog

Archive for the ‘тайлбаргүй’ Category

Protected: Зөгнөгч

Posted by Victory on 2010/01/13

This post is password protected. To view it please enter your password below:

Posted in тайлбаргүй | Enter your password to view comments.

Гоо сайхны мэс засал /2-р хэсэг/

Posted by Victory on 2009/12/25

England--ийн 41-настай  болох  Nileen  Namita гэгч  эмэгтэй  эрт үеийн Egypt–ийн 18-дахь  хатан  хаан болох   Nefertiti-тай яг  адилхан  болох  гэж   нийтдээ  51-удаа  мэс  засал хийлгэж  дуулиан  болсон  байна

Мэс  засал  хийлгэх  болсон  учир шалтгаанаа   тэрээр   ярихдаа нэгэн  өдөр  санаандгүй Nefertiti –ийн  зургийг  олж хараад  өөртэй  нь  тун  адилхан   хэмээн  бодож  эхэлсэн  ба  зүүдэнд  нь  хэд  хэдэн  удаа  Nefertiti хатан  хаан    орж  ирсэнээс   хойш өөрийгөө  өмнө нь  хатан  хаан  байсан  би  эргээд  хатан  хааны  дүрээр  дахин  төрөх  болно  хэмээн   гүн итгэх  болсон   байна.


Posted in тайлбаргүй | Leave a Comment »

Гоо сайхны мэс засал /1-р хэсэг/

Posted by Victory on 2009/12/10

Гадаад  үзэмжиндээ   илүү   их  анхаарал   тавих  болсон   өнөө   үед  гоо  сайхны  мэс   засал  нь   соёлын  нэгэн  зайлшгүй  тэмдэг   рүү  байраа  олж  өдөрт   олон  хүмүүс  хөөрхөн  сайхан  болохын  тулд  бүрэн  бүтэн  бие  махбодоо  зовоон  тарчлаан   байж   гоо   сайхны   мэс  засал  хийлгэх  болж  .   Хүний  шунал  барагдах  бус  нэг  хэсэгтээ  мэс  засал  хйилгээд  хөөрхөн  болчихвол  дахиад  энэ  хэсэгтээ  хийлгэвэл   бүр хөөрхөн  болно  гэсэн  хорхойндоо  урхагдаж  үргэлжлүүлэн  хийлгэх  болж  улмаар  өөрийн  мэдэлгүй   мэс  заслын  хордлогт  автдаг  байна.   Эцэст  нь  гүн  хордлогонд  автсанаар   насан  туршдаа  зовлонт  амьдралаар   амьдрах  болсон  хүмүүсийн  бодит  амьдралаас  бичье.  Дор  дурдах  хүмүүсийн  төстэй  тал  нь  юу  байсан  бэ ?  гэхээр  тэд  гоо  сайхны  мэс  засал  хйилгэхээсээ  өмнө  бүгд  сайхан  залуу, сайхан  бүсгүй  байсан  байгаа  юм   .  Шунал  ихэдвэл  шулам  болно гэдгийн  жишээ  буюу .

Pete  Burns Read the rest of this entry »

Posted in тайлбаргүй | Leave a Comment »

Protected: A.C. Pushkin

Posted by Victory on 2009/08/06

This post is password protected. To view it please enter your password below:

Posted in тайлбаргүй | Enter your password to view comments.

Зүгээр л

Posted by Victory on 2007/11/03

Нэг  ийм  өгүүлбэр  олж  уншив.

<<<Христийн  шашны  сургаальд    нэг   хацраа  алгадуулсан  бол  нөгөө  хацраа  тавьж  өгөхийг  ухаалгаар  зөвлөдөг>>

Миний   шар  хөдлөөд  юун  нөгөө хацраа  тавьж  өгөх  манатай  зөрүүлээд  аваад  хаях  байх  хэ хэ

Posted in тайлбаргүй | 4 Comments »

Protected: Хүн бүр бодолцмоор

Posted by Victory on 2007/10/31

This post is password protected. To view it please enter your password below:

Posted in тайлбаргүй | Enter your password to view comments.

Одуудын хошин зургууд

Posted by Victory on 2007/10/07

butts_up_britney.jpg Read the rest of this entry »

Posted in тайлбаргүй | 6 Comments »

Protected: Зүгээр л

Posted by Victory on 2007/09/26

This post is password protected. To view it please enter your password below:

Posted in тайлбаргүй | Enter your password to view comments.

Нүүдэл суудал

Posted by Victory on 2007/08/23

За блогоо энэхүү шинэ хаяг руу нүүлгэвээ хө . Нэг жаахан харамсалтай нь тоолуураа дахиад эхнээс нь тоолуулах нь тиймхэн юм даа . Ингээд зарим нэг бичлэгнүүдээ харагдуулна заримыг нь бол харагдуулахгүй pass–тай болгох тул блог андууддаа @–рүү чинь pass– ээ явуулна гэдгээ дурдчихъя. За цээж тэнүүн, нуруу цэх, мэлмий өндөр, цоглогоор эрч хүчтэй нээг хооёр гуурав алхаад марш!!!     { энэхүү   өгүүлбэрийг  өөртөө зориулж байгаан}

Posted in тайлбаргүй | 3 Comments »

Болимоор юм

Posted by Victory on 2007/08/22

Би энэхүү блогоо хөтлөөд багагүй хугацаа өнгөрсөн ба өөрт болоод өрөөл хэн нэгэнд хэрэг болохуйц бага сага зүйлүүд бичдэг гэж найдаж байгаа . Мөн Бүгдээрээ.mn, News Tsahim сайтууд миний бичлэгээс тавихдаа эх сурвалж болох  блогны  хаягийг минь өмнө нь тодотгож бичин    олны хүртээл   болгож тавьдагт их талархууштай .

Харин эсрэгээрээ MGL-club–ийн бүсгүйчүүд буланд Жаргалан гэгч зөвлөмж хэсэгт минь байгаа <<< Ээжүүд буруу зуршилаасаа болж хүүхдээ чих булагтах өвчнөөр өвчлүүлдэг байна>>> энэхүү бичлэгийг маань зүгээр л copy—доод тавьчихаж надаас зөвшөөрөл авна энэ тэр асуудал бол байхгүй ядаж хаанаас авснаа бичдэг байгаа даа . Бичлэгүүд маань багагүй цаг хугацаа , зүтгэл хүч гаргаж бичсэн тэгтэл хэн нэгэн дурын хүн орж ирээд аль нэг сайтад өөрийн бичсэнээр copy paste хийгээд байвал онцгүй шүү дээ .Бичлэгүүд маань нээх үнэ цэнэтэй бичлэг биш ч наддаа л үнэтэй оюуны өмч юм . Тэгээд тэрхүү бичлэгийг маань тавьсан Жаргалан гэгчид анахааруулж хэлвээ тэгсэн урдаас уучлаарай гэхээсээ илүү хэнэггүй дээ ч тэр юм уу, мэдлэггүй , мөчидхөн бодолтой нь ч тэр юм уу урдаас элдвээр хэлж ухамсаргүй зан гаргаж загначих бололтой.

За тэгээд яршиг зүгээр ингэж нервтэж суухаар блогоо хаалттай болгочихъё. Амар хэн нэгэн дурын хүмүүс албатай юм шиг орж иржчихээд элий балай юм бичиж балайрахгүй , бас өөрийнхөө бичлэгийг хулгайлуулахгүй амар зүгээр өөрөө өөртөө л зориулж хэрэг болох зүйлүүдэ э бичиж байя гэж шйидлээ.

Миний анх олж мэдсэнээр дээрх MGL дахь бүсгүйчүүд булан тэгсэн одоо нөгөө хуулж тавьсан хүн нь Huurhun.mn сайтаас авсан гэнэ тэгээд хэн хэнээсээ хуулсаныг яаж мэдэхэв дээ цаашлаад миний олж мэдээгүй сайт хэд ч байгаа юм билээ . Huurhun .mn сайт ч бас болимоор юмаа хуулж тавьсан бичлэгээ устгахыг хүсэж байна.

Posted in тайлбаргүй | 6 Comments »

Монгол брэнд Монгол блог

Posted by Victory on 2007/06/06

_48_banjig_mdm1.gif Монгол программистуудын үүсгэн байгуулсан Banjig блог нь өөрийн өвөрмөц өнгө шийдэлтэйгээрээ олон хүмүүсийн талархлыг хүлээж буй бөгөөд монгол хэрэглэгчдэд зориулсан тусгай боломжуудыг агуулахаар хөгжүүлэгдэж буй юм байна. Блог эхлэн бичихээр зэхэж буй та эх хэл дээрээ өөрийн гэсэн имижийг шингээсэн сайттай болох боломжтой боллоо . Банжиг блогийн талаар илүү дэлгэрэнгүй бичсэн бичилгийг дор хүргэе. Read the rest of this entry »

Posted in тайлбаргүй | 5 Comments »

Гашуун нулимс

Posted by Victory on 2007/06/03

Гэнэт хамгийн дотны минь андыг таалал төгслөө гэх мэдээ ирэв. Чихэндээ итгэсэнгүй хэлсэн хүнийг нь хүртэл амьд сэрүүн яваа хүнийг ярих юм олдсонгүй юм шиг дэмий юм ярьж элийрч балайраад байгаан юм гэж миний бие өмнөөс нь аан уун гэхийн чөлөө өгөлгүй дүрсхийн уурлан загнав. Тэгээд ч нээх юм бодолгүй , тоосон ч үгүй . Тэгтэл хэдэн өдрийн дараа дүүгээс минь Х– эгчийг {найзыг маань} бурхан болчихсон гэж зүүдэллээ гэсэн мессеж ирэв . Тэр даруй би найзынхаа утас руу нь залгалаа, мессеж илгээлээ хариу таг чиг эргэлзэж эхэллээ ердөө ч , яагаад ч итгэж чадахгүй байлаа .

Хэдэн 7-хон хоногийн өмнө анхныхаа үрийн зулайг үнэрлээд шинэхэн ээж болоод баяртай инээд хөөртэйгээр ярьж байсан тэр минь …

Дотор палхийж, нүд харанхуйлж, сэтгэл айдсаар дүүрэв. Яагаад? Юунаас ? Тэр вэ ? 28–хан настай тэр минь олон хүүхэд гаргаж, аз жаргалтай сайхан амьдарна гэсэн олон олон хүслээр дүүрэн байсан анд минь хоромхон зуур биднийгээ хаян дахин хэзээ ч ирэхгүйгээр үүрд яваад өглөө . Яагаад хүний сайн нь дандаа хорвоогоос түрүүлж явдаг байнаа . Үхэж далд ороосой гээд хичнээн хүсэвч далдардаггүй нийгмийн адаг шаар болсон хүмүүс хорвоогийн тоосыг хөдөлгөөд гэмгүй зон олонд хор хөнөөл хийж , гай барцад учруулан явсаар…

Бурхан үнэхээр энэрэлгүй юмаа

Хөөрхий тэр минь мэс заслаар хүүхдээ төрүүлсэн ба төрсөний дараа бие тэнхээ нь сайн тэнхрэхгүй байсаар таалал болсон нь үнэхээр харамсалтай . Хүний амьдралд амьд явах , амьдрах гэдэг л хамгийн чухал аз заяа юм. Бусад тохиолдох зовлон юу ч биш цаг хугацааны л юм гэдгийг би дахин нэг сайтар ухаарлаа.

Би ингэж их уйлж байсангүй хэр баргийн гардаггүй нулимс өрөвдөм найзыгаа бодох тусам л өөрийн эрхгүй урссаар…

Үнэхээр хүний хувь заяа цаанаасаа зурагдсан мэт.

Маш их зүйл бичмээр байгаа боловч үүгээр өндөрлөе дөө.

Хонгор найз минь диваажинд сайн төрлийг олон сайхан жаргах болтугай!

Үүрд баяртай хамгаас   хайрт  анд  минь.

Posted in тайлбаргүй | 13 Comments »

Тайлбаргүй

Posted by Victory on 2007/05/25

Уран цагаан туфль дээр ээрүүл адил бүжиглэ

Усан болор жүнзэнд алтан сархад залгил

Согт, инээ , уйл харин хувцасаа бүү тайл

Солиор , алиал , цуур харин улсаа бүү муул !!!

Posted in тайлбаргүй | 8 Comments »

Virginia Tech Их сургууль дээрх аймшигт аллага

Posted by Victory on 2007/04/19

Cho Seung-hui

Даваа гаригт Америкийн Virginia Tech их сургууль дээр олныг цочирдуулсан аймшигт аллага гарч уг аллагын эзнийг цагдаагийнхан тогтоолоо. Энэхүү 33 хүн нас бараад буй аллагын эзэн нь 23 настай солонгосоос ирсэн Cho Seung-hui юм байна.

Cho нь Англи хэлний мэргэжлээр сурдаг, сургуулийнхаа хотхонд амьдардаг байсан ба энэ үйлдлийнхээ дараа өөрийгөө алсан байна. Энэ аллага нь АНУ-ын түүхэнд гарсан хамгийн аймшигтай нь юм байна.

Мягмар гаригт Virginia мужийн говернир Tim Kaine энэ үйлдэлд дүгнэлт хийсэн байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч George Bush сургуулийн гашуудлын ёслолын үеэр “Орон даяар эмгэнэлийн өдөр болж байна” гэжээ. Read the rest of this entry »

Posted in тайлбаргүй | 3 Comments »

Янчаан (мөнгө)

Posted by Victory on 2007/04/16

Зээ хө

Дайралцвал дайралцъя даалин хөөргөө тавилцъя

Хэлэлцвэл хэлэлцье хэт хутгаа тавилцъя

Мэтгэлцвэл мэтгэлцчихье мэргэн ухаанаа уралдуулъяаа {хэ хэ}

Зээ хө
Өнөө үед янчаанаар бүхнийг дийлнээ хө

за цааш нь андуудаа үргэлжлүүлээд байгаарай хө

Posted in тайлбаргүй | 3 Comments »

Тайлбаргүй

Posted by Victory on 2007/04/15

Ум маани бад мэ хум

Ум даарий дүд даарий дүүрий дүүрий суухай

Ум маани бад мэ хум

Posted in тайлбаргүй | 4 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.