Archive for the ‘эх орны талаар’ Category
Protected: Эвтэй байцгаая /уриалга/
Posted by Victory on 2007/06/20
Posted in эх орны талаар | Enter your password to view comments.
Protected: Миний эх орон
Posted by Victory on 2007/05/06
Posted in эх орны талаар | Enter your password to view comments.
Конконгийг авилгалаас аварсан мэргэжилтэн Монголд ажиллана.
Posted by Victory on 2007/04/05
Ажилгүйдэл, авлига дараа нь…
Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа арван бэрхшээлийг ажилгүйдэл тэргүүлж, араас нь авлига жагссан байна. Харин ядуурал нь авлигатай зуузай холбон удаалах. Энэ бол өнгөрсөн оны гуравдугаар сард Азийн сан, Сант марал ТББ-аас гаргасан судалгааны дүн. Харамсалтай нь үүнээс хойш өнөөг хүртэл авлига авагч, өгөгч нар буураагүй, харин ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь сүүлд гаргасан судалгаагаас харагдаж байна.
Манай улсын Засгийн газар 2005 оны сүүлээр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн. Харин өнгөрсөн онд Авлигын эсрэг хуультай болсон юм. Уг хуульд мөрдөн байцаах болон гүйцэтгэх ажил явуулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, хөрөнгө орлогыг мэдүүлгийг нийтэд мэдээлэх зэрэг НҮБ-ын Конвенцийн үзэл санааг тусгасан гол заалтуудыг оруулсан аж. Мөн Авлигатай тэмцэх газар хүртэл байгуулж, нийгэмд газар аваад байгаа хууль бусаар баяждаг авлига гээчтэй хатуу тэмцэхээр боллоо. Read the rest of this entry »
Posted in эх орны талаар | Leave a Comment »
ОХУ-ын ШУА-ийн Дорно судлалын хvрээлэн
Posted by Victory on 2007/03/30
ОХУ-ын ШУА-ийн Дорно судлалын хvрээлэнгийн хятад судлаач, доктор Арсений Поповын “Большой город” сэтгvvлд зориулан бичсэн нийтлэлийг та бvхэндээ хvргэж байна.
ХЯТАДУУД БА YЗYYЛЭЛТYYД
Хятад Улс нь алтны неецеерее, нефтийн хэрэглээгээрээ, нvvрс олбролтоороо, цемент, болд, компьютер, шарах зуух, гутал, тоглоом, DVD диск, хуулбарлагч машин vйлдвэрлэлтээрээ, гадны хөренгө оруулалтаараа, vvрэн телефон хэрэглэгчдээрээ дэлхийд нэгд бичигддэг.
Одоогийн эдийн засгийн өсөлтеерее (жилд 10%) Хятад цаашид хөгжих ахул 20-25 жилийн дараагаар хvн амд ноогдох ДНБ нь амеркийнхаас 50%, оросынхоос гурав дахин их болно. Хятадууд өөрийн хvрсэн амжилтандаа тайван ханддаг нь тэдний 200 жилийн дараагаар статус квогоо дахин сэргээж байна гэж vздэгтэй холбоотой. Хятадын бичгийн соёл нь л 4500 жилийн настай, энэ олон мянган жилийн хугацааны ихэнхи хувьд нь хятад олон vзvvлэлтээрээ давамгайлж байсан ард тvмэн.
“Давуу тал дайсны бус, манай талд” Мао Зэдун Read the rest of this entry »
Posted in эх орны талаар | Leave a Comment »
Харийнханд алдагдаж буй хайран чиг эх орон минь
Posted by Victory on 2007/03/19
Адгийн шааруудын сүүлчийн оромж эх орон. Үнээн. Нэр, нүүр, ухамсар, газар шороо, хойч үе аль байдгаа бүгдийг нь худалдаж дуусаад үнэнд гүйцэгдээд ирмэгцээ хэзээ нэгэн цагт эх оронтой байснаа санадаг, тэд.
Харин ямагт доромжлуулж, эрх баригчдадаа хууртагдаж халаасандаа үмх талхны мөнгөгүй харц ардын зүрхэнд эх орон нь мөнхөд оршдог. Төр засаг нь байгаа бүхнийг нь дээрэмдэж, итгэл рүү нь нулимж эцэс сүүлд нь амь насыг нь бүрэлгэж байхад эх орны алга дарам газар булгиад шидчихдэггүй тэврээд авдаг нь сайхан. Албан тушаал, алтан зоосны төлөө аль байгаагаа худалдагсад хийгээд амиа хүртэл үл хайрлан газар шорооныхоо төлөө тэмцэх харц ардын ялгаа энэ ээ. Авдаг цалин, амьдралын баталгаа, амьд явах эрх бүгд үгүй боллоо гэхэд бурхнаас заяасан эх оронтойгоо үлдэнэ гэж бид боддог билээ. Гэтэл сүүлчийн найдвар болох эх орныг минь энэ төрийн ноёд аль хэдийнэ зарчихаж. Яруу найрагч, урлаг соёлын оддын магтан дуулдаг төрсөн тоонотыг чинь харийн бадарчин худалдаад авчихсан байна шүү дээ. Read the rest of this entry »
Posted in эх орны талаар | Leave a Comment »