Victory`s Blog

Archive for the ‘өөртөө’ Category

Дурсамж 1–хэсэг

Posted by Victory on August 6, 2007

81_fb940984e185f4113e8c37d7da1974031.jpgНэр нь мартагдах шахсан багын найзаас маань мэйл ирдэгийн байна хө . Эхлээд хэн болохыг нь ер санадаггүй , дүр төрх нь бүдэг бадаг тэгсэн харин ээ бид 2–нийлсэн л бол гэрээ мартсан Гэсэр шиг л гадаа гарсан л бол хоол ундаа умартан тоглож наадаад ийш тйишээ тэнээд явчихдаг нөгөө өтгөн хар бөгсөө өнгөрсөн үстэй найз минь харин энд тэндэх найзуудаас хаяг энэ тэрийг минь сурагласаар ашгүй олж захиа бичиж. Удаан хугацаанд уулзалдаагүй болохоор сонин хачин гэж авдар авдараар тэгээд яаж зүгээр яриад өнгөрөхөв гээд багын дурсамжуудаасаа нэгээхэн хэсгийг нь ч болов блогтоо бичихээр үзэг цаас нийлүүлэн сууваа .

Хүүхэд юм хойно томоогүй зүйлүүд их хийнэ нэг өдөр найзуудтайгаа хормой сөхөлтийн баяр гэж эмээ, эгч, хамаатан саданыхаа эгч нар бүр болоогүй танихгүй эгч нарын палаж, юбка –ыг сөхөөд зугатана баригдвал нэг сайн алгадуудна заримдаа сандал өргүүлж зогсоолгоно шийтгэл нь ч янз янз ааштай хүний палажийг сөхсөн бол хүнд шийтгэл өгөөд мань хэд нь нусаа хацартаа наагаад 75–аар бууж өгөөд баларч байгаан юм. Би нээрээ гадаа гарсан бол тоглоомондоо улайраад гэртээ орно гэж байхгүй эмээ полконоор хоолойгоо сөөтөл хоолоо ид гээд дуудаад л би одоохон одоохон гээд л хэдэн цаг болчихно тэгээд эмээ уурлан гарч ирэн намайг чихдээд дагуулж ордог байж билээ .

Бас тэгээд болоогүй найзтайгаа 2–уулаа парк яван тоглож байгаад цаашаа дампуурч явж байгаад төөрөөд алингаа алдаж уйлаад байж байхад сэргийлэгч ах тааралдаад хүргэж өгсөн юмдаг тэрнээс гадна би багадаа ногоонд их дургүй байж билээ ер нь хүүхдүүд багадаа ногоонд дургүй байдаг шүү дээ тэрний л нэгэн адил тэгтэл харин нэг өдөр эмээ миний дургүй ногоотой шөл хийчихэж тэгэхээр нь яахав дуртай дургүй аягатай хоолоо бариад жижиг өрөөндөө ороод хаалгаа тас хааж байгаад цонхоороо асгачихваа тэгсэн хэрэг бишдэв гай болж нөгөө асгах үед доор явж байсан өвөөгийн толгой дээр таарчихсан нөгөө өвөө уурлан давхиж орж ирээд хүмүүжилгүй хүүхэд энэ тэр гээд орилж гарч байна эцэст яахав би гэдэг нэг сайхан 5–салаа боов амсаж харанхуй өрөөнд цаг гаран цоожлуулж хашраагдаж билээ.

Нээрээ нөгөө улайраад тоглоод байдаг тоглоомнуудаасаа бичье байз чартаадах энэ тоглоом нь газарт шохойгоор 10–хүртэл дөрвөлжин зураад тэгээд гутлын тосны бөөрөнхий хайрцаг эсвэл тосны хайрцаг бөөрөнхий л байвал түүн дотроо элс хийгээд тэгээд л шидээд гутлаараа өшиглөж өгнө дөө чартаанаас болж олон ч гутал цоорулсан даа тэгээд бас бөөрөө бөөрөө доргитол их эрзээндэнэ, дээсдэнэ хүзүүгээ татсан эрзээнд үсрээд л тэрүүхэндээ их л мундаг мөн байшингйин шохой унатал бөмбөг цохиж самралт, тосолт, солгой гарын , алгаа ташилт гээд л олон олон хөдөлгөөнтэй тоглоом тэгээд болоогүй зоосон мөнгийг сүлдийг нь элэгдтэл чулуугаар цохиж мөрийтэй тоглоно мөрийнд нь баяр энэ тэрээр цуглуулсан мөстэй чихэр , баавгайтай чихэр гээд их нандин нандин юмнууд бооцоондоо тавинаа хэ хэ тэгээд харанхуй болохоор тойрч суугаад л аймшгийн юм ярина эсвэл бовко шовко гээд онигоонууд ярьж өгнө шүү дээ үнэхээр хөгжилтэй бодох санах ч юм байхгүй сайхан тоглоод л, наадаад л, инээгээд л хөөрөн баясаад л ай гэнэн хонгор хүүхэд насаа гэж….

Хэрвээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол гөө мөн сайхнаа .

to be continued…

Posted in өөртөө | 10 Comments »

Гашуун нулимс

Posted by Victory on June 3, 2007

Гэнэт хамгийн дотны минь андыг таалал төгслөө гэх мэдээ ирэв. Чихэндээ итгэсэнгүй хэлсэн хүнийг нь хүртэл амьд сэрүүн яваа хүнийг ярих юм олдсонгүй юм шиг дэмий юм ярьж элийрч балайраад байгаан юм гэж миний бие өмнөөс нь аан уун гэхийн чөлөө өгөлгүй дүрсхийн уурлан загнав. Тэгээд ч нээх юм бодолгүй , тоосон ч үгүй . Тэгтэл хэдэн өдрийн дараа дүүгээс минь Х– эгчийг {найзыг маань} бурхан болчихсон гэж зүүдэллээ гэсэн мессеж ирэв . Тэр даруй би найзынхаа утас руу нь залгалаа, мессеж илгээлээ хариу таг чиг эргэлзэж эхэллээ ердөө ч , яагаад ч итгэж чадахгүй байлаа .

Хэдэн 7-хон хоногийн өмнө анхныхаа үрийн зулайг үнэрлээд шинэхэн ээж болоод баяртай инээд хөөртэйгээр ярьж байсан тэр минь …

Дотор палхийж, нүд харанхуйлж, сэтгэл айдсаар дүүрэв. Яагаад? Юунаас ? Тэр вэ ? 28–хан настай тэр минь олон хүүхэд гаргаж, аз жаргалтай сайхан амьдарна гэсэн олон олон хүслээр дүүрэн байсан анд минь хоромхон зуур биднийгээ хаян дахин хэзээ ч ирэхгүйгээр үүрд яваад өглөө . Яагаад хүний сайн нь дандаа хорвоогоос түрүүлж явдаг байнаа . Үхэж далд ороосой гээд хичнээн хүсэвч далдардаггүй нийгмийн адаг шаар болсон хүмүүс хорвоогийн тоосыг хөдөлгөөд гэмгүй зон олонд хор хөнөөл хийж , гай барцад учруулан явсаар…

Бурхан үнэхээр энэрэлгүй юмаа

Хөөрхий тэр минь мэс заслаар хүүхдээ төрүүлсэн ба төрсөний дараа бие тэнхээ нь сайн тэнхрэхгүй байсаар таалал болсон нь үнэхээр харамсалтай . Хүний амьдралд амьд явах , амьдрах гэдэг л хамгийн чухал аз заяа юм. Бусад тохиолдох зовлон юу ч биш цаг хугацааны л юм гэдгийг би дахин нэг сайтар ухаарлаа.

Би ингэж их уйлж байсангүй хэр баргийн гардаггүй нулимс өрөвдөм найзыгаа бодох тусам л өөрийн эрхгүй урссаар…

Үнэхээр хүний хувь заяа цаанаасаа зурагдсан мэт.

Маш их зүйл бичмээр байгаа боловч үүгээр өндөрлөе дөө.

Хонгор найз минь диваажинд сайн төрлийг олон сайхан жаргах болтугай!

Үүрд баяртай хамгаас хайрт анд минь.472857823_ccb6e88958_m.jpg


Posted in өөртөө | 13 Comments »