VICTORY'S BLOG

  • USA—AMWAY корпорацын бизнесийн салбарт урьж байна

    Бизнесын зар

    Америкийн 50-н жилийн түүхтэй 58-н орны 100 гаруй муж орон нутагт хуулийн дагуу албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг Amway компаны бизнесын салбарт эрхэм таныг урьж байна.

    AMWAY корпораци нь дэлхийн шууд борлуулалтын томоохон компаниудын нэг бөгөөд сүлжээний бизнесийн амжилтаараа 2013-онд GLOBAL DIRECT SELLING NEWS-ээс шалгаруулсан шалгаруултанд сүлжээний олон корпарицуудыг ардаа орхиж 1-р байрт шалгарсан юм.

    Дэлхийн 100 гаруй сүлжээний корпорациас шалгарсан ТОР 10 --ийг дурдвал:
    1-р байр AMWAY
    2-р байр AVON
    3-р байр HERBALIFE
    4-р байр VORWERK
    5-р байр MARY KAY
    6-р байр NATURA
    7-р байр NU SKIN
    8-р байр TUPPERW ARE
    9- р байр BELCORP
    10-р байр ORIFLAME

    AMWAY корпорацын брэнд бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны үндсэн дээр олон жилийн судалгаа шинжилгээ дээр улбаалан 100% цэвэр байгалийн гаралтай ахуйн болон хүнсний хэрэглээний төрөл бүрийн брэнд бүтээгдэхүүн нь эрүүл аж төрөхөд зайлшгүй чухал орц найрлагыг агуулсанаараа онцлог бөгөөд 50-жилийн турш олон мянган хэрэглэгчийн хайр хүндэтгэлийг хүлээсээр ирсэн чанартай итгэж болох зөвхөн үнэнийг өгүүлсэн брэнд бүтээгдэхүүнүүд юм.

    AMWAY КоРПОРАЦЫН дэлхийд номер 1-т ордог шилдэг брэнд бүтээгдэхүүнээс дурдвал:

    ----NUTRILITE 80-н жилийн түүхтэй витамины иж бүрдэл дэлхийд 1-р байр

    ----Espring минериалаар баялаг ус цэвэрлэгч дэлхийд 1-р байр

    ----ARTISTRY ----дэлхийд TOP 5 брэндийн нэг болох гоо сайхны иж бүрдэл

    ----ATMOSPHERE брэнд агааржуулагч

    ----AMWAY QUEEN дээд зэрэглэлийн STEN хоолны савны иж бүрдэл

    ----AMWAY HOME--- пок болон угаалгын иж бүрдэл
    ----GLISTER--- оо сойз, амны хөндийг ариутгагч, саван, шампуны иж бүрдэл
    ----ONE FOR ONE ---Солонгосын экспортонд гаргадаг 20-н төрлийн шилдэг бүтээгдэхүүнүүд

    AMWAY Корпорци нь брэнд бүтээгдэхүүнээрээ дамжуулан Өөдрөг бодолтой, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн, өөртөө итгэлтэй хүсэл мөрөөдөл тэмүүлэлээр дүүрэн ирээдүйн лидэр болохыг хүссэн эрхэм таньд AMWAY компани бизнесийн боломж олгосоноороо хүсэл мөрөөдлийг тань биелэхэд тусалдаг агуу том корпораци юм.

    Хамтран ажиллах хүсэлтэй эрхэм та доорх сайт руу орж компаны талаарх мэдээллийг тодорхой авч болохоос гадна youtube сайтаас amway компаны төрөл бүрийн бичлэгийг үзэж болох ба AMWAY компаны гишүүн миний бие Б.Батсүрэн 010-9097-5663 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

    http://m.amway.com --- америк дахь AMWAY компаны төв утас 1-800-253-6500

    www.abnkorea.co.kr--- солонгос дахь AMWAY компаны төв утас 02-3468-6000

    youtube.com/user/abnkorea

    www.amwayon.co.kr----бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

    Жич: AMWAY компаны брэнд бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүст анхааруулахад AMWAY компаны бүтээгдэхүүнийг хятадууд хуурамчаар үйлдвэрлэж байгаа тул заавал албан ёсны гишүүнээр дамжуулан бүтэээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөхөөс гадна албан ёсны гишүүнээс авсан тохиолдолд бүтээгдэхүүндээ 100% баталгаа гаргаж сэтгэлд тань нийцэхгүй тохиолдолд 1-сарын дотор буцаан өгөх боломжтой.

    Анхааран уншсан эрхэм таньд баярлалаа.

  • Ангилал

  • Архив

  • Хуанли

    June 2010
    F S S M T W T
    « May   Jul »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Advertisements

О. Дашбалбар ” Тэнгэр шиг бай”

Posted by Victory on 2010/06/15

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: